Нүүр хуудас K-popJisoo-ийн ахын хоёр дахь эхнэр ам нээлээ: “Би түүнийг Jisoo-ийн ах гэдгийг дараа нь л мэдсэн”

Jisoo-ийн ахын хоёр дахь эхнэр ам нээлээ: “Би түүнийг Jisoo-ийн ах гэдгийг дараа нь л мэдсэн”

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Шинэ ярилцлага Jisoo-гийн гэр бүлийг тойрсон маргааныг дахин хурцатгав

BLACKPINK-ийн Jisoo ахтай нь холбоотой үргэлжилж буй маргааны улмаас дахин олны анхаарлын төвд орлоо. Энэ удаа Jisoo-ийн ахын хоёр дахь эхнэр гэх эмэгтэй анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгч, нөхцөл байдлын талаар шууд байр сууриа илэрхийлсэн байна.

Мэдээллүүдэд дурдсанаар, Jisoo болон түүний гэр бүлийнхэн 2025 оноос хойш ахтай нь холбоогоо тасалсан аж.

Дөрөвдүгээр сарын 23-нд сэтгүүлч Lee Jin Ho Jisoo-ийн ахын хоёр дахь эхнэртэй хийсэн онцгой ярилцлагыг нийтэлжээ. Тэр эмэгтэй одоогоор Jisoo-ийн ахтай холбоотой асуудал бүрэн шийдэгдээгүй хэвээр байгааг хэлээд, “Би энэ бүхнийг бүрэн шийдэгдсэн гэж хэлж чадахгүй. Би одоо хүртэл шүүхэд нэхэмжлэл гаргаж чадаагүй. Учир нь өмгөөлөгч олж чадаагүй” гэж ярьсан байна.

Чимээгүй шийдэх санал тавьсан гэжээ

Түүний тайлбарласнаар, анх шүүхэд хандахаар төлөвлөж байсан ч Jisoo-ийн ах түүнтэй уулзахыг хүсэж, цаг хугацаа болон зардал их орно гэдэг шалтгаанаар асуудлыг нам гүмхэн шийдэх санал гаргасан аж.

Хоёр дахь эхнэр нь тэдний гэрлэлтийн талаар ч дэлгэрэнгүй ярьжээ. Түүний хэлснээр, тэд өнгөрсөн оны долоодугаар сард гэрлэсэн байна. Гэвч удалгүй салалтын талаар яриа гарч, тэр бүр гэрээсээ явсан байхад ч “BJ incident” хэмээн нэрлэгдсэн хэрэг гарсан гэжээ.

Энэ тухайгаа тэр, “Эхэндээ нөхөр маань намайг сүрдүүлсэн. ‘Үүнийг устга, хүүхдүүд харж байна, чи юу хийгээд байгаа юм’ гэж хэлж байсан. Харин дараа нь надаас уучлалт гуйсан. Өөрийгөө буруутай гэж хэлээд, хамтдаа дахиад амьдарч үзье гэж хүссэн” хэмээн ярьсан байна.

Харилцаа нь эхнээсээ яаруу, эвгүй байсан гэж тодорхойлов

Тэр мөн тэдний харилцааг эхнээсээ эвгүй, яаруу өрнөсөн гэж тайлбарлажээ. Түүний ярьснаар, “Анхных нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын сүүлээр болсон, тэгээд бид зургаадугаар сарын 9-нөөс үерхэж эхэлсэн. Тийм. Тэр намайг байнга шалсаар байсан. Бүтэн долоо хоног гэрлэлтээ бүртгүүлье гэж гуйсан. Маш их шалж гуйсан. Би яагаад ингэтлээ улайраад байгааг нь гайхаж байсан” гэжээ.

Lee Jin Ho мөн энэ асуудлаас хоёр дахь эхнэр юу хүсэж байгаа талаар дурдсан байна. Түүний хэлснээр, тэр уучлалт болон нөхөн төлбөр хүсэж байгаа аж.

“Түүнийг Jisoo-ийн ах гэдгийг би огт мэдээгүй”

Ярилцлагын хамгийн их анхаарал татсан хэсгийн нэг нь Jisoo-г шууд дурдсан мөч байв. Хоёр дахь эхнэр нь эхэндээ нөхрөө BLACKPINK-ийн Jisoo-тай холбоотой хүн гэдгийг огт мэдээгүй байсан гэжээ. Тэр, “Дараа нь тавдугаар сард тэр асуудал гарсны дараа л мэдсэн. Тэр хүртэл би мэдээгүй. Түүнийг Jisoo-ийн ах гэдгийг би мэдээгүй” хэмээн хэлсэн байна.

Энэ мэдэгдлийн дараа Jisoo ахынхаа анхны эхнэртэй холбоотой хүчирхийллийн шинжтэй асуудлуудыг мэдэж байсан уу гэсэн шинэ таамаг цахим орчинд дахин хөвөрч эхэлжээ. Гэвч хоёр дахь эхнэрийн ярьснаар, Jisoo энэ байдлыг мэдэх боломж бага байсан бололтой.

Тэр энэ талаар, “Тэр биднийг гэрлэсэн гэдгийг мэдээгүй. Учир нь бид бүртгүүлсэн ч хуримын ёслол хийгээгүй байсан” гэж тайлбарласан байна.

Lee Jin Ho ч мөн Jisoo ахынхаа үйлдэл болон үргэлжилж буй маргаануудын талаар бодитоор мэдээгүй байх магадлал өндөр гэсэн байр суурийг онцолжээ.

Энэ ярилцлага гарснаар Jisoo-гийн нэр ахтай нь холбоотой маргаанд дахин татагдсан ч одоогоор ил болсон мэдээллүүдээс харахад тэр өөрөө энэ хэрэг, гэр бүлийн дотоод зөрчлүүдээс нэлээд хол байсан байж болзошгүй дүр зураг улам тодорч байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх