Lee Hi шинэ синглээ зарлаж, дэгжин төрхөөрөө анхаарал татав
Тавдугаар сарын 2-нд Lee Hi өөрийн сошиал хуудастаа шинэ single album гаргаж буйгаа мэдэгдэн, хэд хэдэн зураг нийтэлжээ. Зургууд дээр тэрээр мөр ил гаргасан off-shoulder top өмсөж, урт үсээрээ цэвэрхэн, дэгжин гоо төрхөө тодотгосон байна.
Түүний нийтлэлийг харсан Dok2 сэтгэгдэл хэсэгт “Үнэхээр үзэсгэлэнтэй” гэж бичиж, хайр сэтгэлээ олон нийтэд илэрхийлсэн нь фенүүдийн анхаарлыг татжээ.
Хайр дурлал ба хөгжмийн хамтрал зэрэгцэн үргэлжилж байна
Dok2 болон Lee Hi нар өнгөрсөн гуравдугаар сард харилцаагаа албан ёсоор баталсан. Тэд анх 2016 онд MBC-ийн “Infinite Challenge” нэвтрүүлгийн hip-hop history project-оор дамжуулан танилцсан гэж мэдээлэгддэг бөгөөд 2022 оноос хайр дурлалын харилцаа болон хөгжсөн байна.
Хос харилцаагаа зарлахын зэрэгцээ хамтарсан label болох “808 HI RECORDINGS”-ийг байгуулсан юм. Тэд зөвхөн хосууд төдийгүй хөгжмийн хамтрагчдын хувиар идэвхтэй ажиллаж байгаа бөгөөд хамтарсан “You & Me” дуугаа ч гаргаад байна.Lee Hi шинэ уран бүтээлээрээ эргэн ирж буй энэ үед Dok2-ийн ил тод, халуун дулаан дэмжлэг нь тэдний харилцаа тогтвортой үргэлжилж байгааг харуулсан жижигхэн ч олны анхаарал татсан мөч болов.