Бямба, 11 сар 21, 2026
Нүүр хуудас Урлаг14 настай Б.Номин-Эрдэнэ K-pop-д хөл тавина: CODE ZiGU-ийн бүтээл 1.4 сая хандалт авчээ

14 настай Б.Номин-Эрдэнэ K-pop-д хөл тавина: CODE ZiGU-ийн бүтээл 1.4 сая хандалт авчээ

0 сэтгэгдэлүүд 8 views

Дэлхий даяар сая сая сонсогчтой K-pop хөгжмийн ертөнцөд Монголын бас нэгэн залуу уран бүтээлч өөрийгөө таниулахаар бэлтгэж байна. Б.Номин-Эрдэнэ олон улсын гишүүдтэй CODE ZiGU хамтлагт сонгогдож, албан ёсны дебютээ хийхэд бэлэн болжээ.

Ahn Yu Na нэрээр тайзнаа гарна

Өмнөд Солонгосын JT Corea Entertainment компанийн шинээр танилцуулж буй тус хамтлагийн гишүүн Б.Номин-Эрдэнэ 14 настай. Тэрээр уран бүтээлийн замналаа Ahn Yu Na хэмээх тайзны нэрээр эхлүүлж байгаа юм.

CODE ZiGU нь Өмнөд Солонгос, АНУ, Франц, Монгол зэрэг орны нийт долоон охиноос бүрджээ. Гишүүд нь өөр өөр улсын соёл, онцлогийг нэгтгэсэн олон улсын бүрэлдэхүүнийг бий болгож байна.

«zzz» сингл олон улсын сонсогчдын анхаарлыг татав

Хамтлагийг анхлан танилцуулсан «zzz» нэртэй дижитал сингл цацагдсан даруйдаа цахим орчинд 1.4 сая гаруй хандалт авчээ. Энэхүү бүтээлээрээ CODE ZiGU олон улсын K-pop сонирхогчдын анхааралд өртөөд байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх