Холливудын жүжигчин Zendaya Coleman өөрийн хамтрагч Tom Holland-ийн талаар халуун дулаан сэтгэгдлээ хуваалцжээ. Variety-ийн мэдээлснээр тэрээр Elle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өнгөрсөн нэг жилийн хугацаанд Tom Holland-той хамт хоёр төсөл дээр ажилласан туршлагаа ярьсан байна.
Zendaya, Tom Holland нар сүүлийн саруудад Christopher Nolan-ы “Odyssey” болон “Spider-Man: Brand New Day” кинонуудын зураг авалтад оролцжээ. Тэд “Odyssey” кинонд хамт нэг сцэнд тоглоогүй ч Zendaya зураг авалтын талбайгаас Tom Holland-ийн ажлыг ажигласан байна.
Тэрээр:
“Би маш их бахархсан болохоор бараг уйлах шахсан. Харин ‘Spider-Man’ бол мөрөөдөл шиг байсан. Би өдөр бүр хамгийн сайн найз, хайртай хүнтэйгээ ажилдаа очиж чадсан. Бид нохдоо хүртэл зураг авалтын талбайд авчирдаг. Энэ нь гэр бүлийн үйл явдал шиг санагддаг. Бид тэр кинонуудтай хамт өссөн. Гэртээ буцаж ирж байгаа юм шиг л байдаг”
хэмээн ярьжээ.
Гэсэн ч Zendaya, Tom Holland нарын гэрлэлтийн тухай цуурхалд тэрээр хариу өгөөгүй байна.
Zendaya мөн ажлын шахуу хуваарийн улмаас байнга аялдаг тул гэр бүлийнхэн нь түүний байршлыг утсаар нь харах боломжтой байдаг гэж тайлбарлажээ.
Тэрээр:
“Энэ илүү амар байдаг. Тэд ‘Өө, тэр Budapest-д байгаа юм байна, тиймээс хариу өгч чадахгүй байх’ гэж боддог. Тиймээс манай гэр бүлийнхэн намайг хаана байгааг, ямар цагийн бүсэд байгааг мэддэг”
гэж хэлсэн байна.
Өнгөрсөн гуравдугаар сард Zendaya-ийн олон жилийн стилист Roach 2026 оны Actor Awards-ийн улаан хивсний дараа “Хурим аль хэдийн болсон. Та нар хоцорсон” гэж хэлснээр тэдний гэрлэлтийн тухай яриа дахин дэгдсэн. Гэвч хосууд энэ талаар одоогоор ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.