Хоёр “Оскар”-ын эзэн, “Төгөлдөр хуурч”, “Бруталист” зэрэг киногоороо дэлхийн үзэгчдийг бишрүүлсэн Эдриен Броуди жүжигчний карьерт бусдын нөлөөнд бус, өөрийн зарчимд үнэнч байхаа чухалчилдаг нэгэн гэдгээ “Elle” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа тодорхой илэрхийлжээ.
Броуди “Холливудын янхан” мэт, их мөнгөний төлөө чанаргүй кинонд тоглохын оронд, өөртөө сорилт өгч, жинхэнэ уран бүтээлийн төлөө ажиллахыг илүүд үздэг хэмээв. Түүний карьерын үнэт дурсамжууд, амьдралын эрсдэлтэй мөчүүд, гунигтай меланхолик төрх, хөгжим, зургийн сонирхол, бүр бага насны зодоонтой дурсамжууд гээд энэ ярилцлага уран бүтээлч хүний цогц хөрөг болон бүрэн зурагджээ.
Онцлох эшлэлүүд:
“Би мөнгөний төлөө тааруухан кинонд тоглож, ‘Холливудын янхан’ болохыг хүсдэггүй.”
“Зүс царай надад байгаагүй ч, дүрүүд надад дасан зохицох ёстой болсон.”
“Нэг нүдээрээ үнээний бөгс мөргөсөн хүн Холливудын од байж болохыг хэн мэдэх вэ?”
“Загас бол төгс дүр төрхтэй. Тийм ч учраас миний зургууд загас, лаазтай холбоотой байдаг.”
Түүний ярианаас харахад, алдарт хүрэх зам хялбар байгаагүй. Нью Йоркийн Квинс дүүргийн хэцүү орчинд өссөн тэрээр гудамжинд зодоонд оролцдог, төгөлдөр хуур тоглохдоо багшийнхаа судастай гарыг айж хардаг эгэл хүүхэд байсан. Харин одоо тэрээр жүжигчин, уран бүтээлч, уралдаанч, зураач — цогц хүн болжээ.
Эдриен Броуди бол гадаад төрх, “од” шинж чанараас илүү, уран бүтээлдээ амьсгалаа шингээдэг ухаалаг уран бүтээлчийн төлөөлөл юм. Харин түүний “Холливудын янхан болохгүй” гэсэн үг бол урлагт чин сэтгэлээсээ ханддаг хүн бүрийн мөхөшгүй зарчим юм.

2 комментария
Дүр болгоны төлөө өөрийгөө алдах нь үнэ цэнэтэй зүйл биш. Сайн байна, зарчимаа барьдаг хүн
Адрианыг хүндэл! Холливудад өөрийнхөөрөө байх хэцүү