BLACKPINK-ийн гишүүн дэлхийн хэмжээний брэнд боллоо
BLACKPINK хамтлагийн гишүүн Лалиса “Лиса” Манобал Тайландын хамгийн нөлөө бүхий алдартнуудын нэг гэсэн байр сууриа дахин баталж, дижитал орчин дахь үнэлгээгээрээ шинэ түвшинд хүрлээ.
Нэг постын үнэлгээ 58 сая батт хүрчээ
Цахим шинжилгээний “IAA” платформын мэдээлснээр, Лисагийн инстаграм дахь нэг нийтлэл 58 сая тайланд батт буюу ойролцоогоор 1.8 сая ам.доллароор үнэлэгдэж байна. Харин түүний нэг стори 27 сая батт буюу ойролцоогоор 820 мянган ам.долларын үнэ цэнтэй гэж тооцогджээ.
К-поп одоос бие даасан нөлөө бүхий брэнд хүртэл
Эдгээр тоо нь Лиса зөвхөн к-попын алдарт уран бүтээлч, олон улсын шүтээн төдийгүй өөрийн гэсэн асар хүчтэй зах зээлийн үнэлгээтэй бие даасан брэнд болж чадсаныг харуулж байна.
Түүний нэр, дүр төрх, сошиал медиа дахь идэвх нь дэлхийн брэндүүдийн хувьд өндөр үнэ цэнтэй сурталчилгааны суваг болж, Лисагийн нөлөө хөгжмийн салбараас даван загвар, гоо сайхан, дижитал маркетингийн ертөнцөд улам тэлж байна.