Kylie Jenner өмнөх хайр дурлал Travis Scott-оосоо хоёр хүүхэдтэй. Харин одоо Timothée Chalamet-тэй үерхэж байгаа түүнийг дахин хүүхэдтэй болох эсэх талаар олон хүн сонирхож байсан юм. Гэвч 29 настай бизнесвумен ойрын хугацаанд дахин жирэмслэх бодолгүй байгаагаа илэн далангүй хэлжээ.
Тэрээр эгч Khloé-гийн шинэ реалити шоу “The Girls”-ийн нэг ангид оролцохдоо одоо дахин жирэмслэх тухай бодол хүртэл өөрт нь “галзуу” мэт санагдаж байна гэж ярьсан байна.
Kylie Jenner-ийн хэлснээр, тэр тээгч эхээр хүүхэдтэй болох хувилбарыг ч одоогоор бодохгүй байгаа аж.
“Би зуун хувь ‘үгүй’ гэж хэлмээргүй байна, гэхдээ бараг л ийм зүйл хийхээр шийдэж чадахгүй байх гэж бодож байна” гэж тэр хэлжээ.
Тэрээр мөн өөрийн хүүхдүүд эрүүл саруул байгаа учраас онолын хувьд ч тээгч эхийн үйлчилгээ ашиглах шаардлага одоогоор харахгүй байна гэж нэмж тайлбарласан байна.
Kylie Cosmetics-ийг үүсгэн байгуулагч Kylie Jenner болон рэпер Travis Scott нар 2017 онд болзож эхэлсэн. Тэдний харилцаа маш хурдан өрнөж, 2018 онд охин Stormi нь мэндэлжээ. Дараагийн жилүүдэд хос хэд хэдэн удаа салж, эргэн нийлсэн бөгөөд 2022 онд хүү Aire нь төрсөн байна.
Гэвч 2023 онд тэд эцэслэн салсан ч сайн харилцаатай үлдсэн гэж мэдээлэгддэг.
Travis Scott-оос салсны дараахан Kylie Jenner “Oscar”-ын гурван удаагийн нэр дэвшигч Timothée Chalamet-тэй болзож эхэлсэн. Тэдний харилцаа одоо ч цахим орчинд ихээхэн хэлэлцүүлэг дагуулдаг. Зарим хүн энэ романыг пиар алхам гэж үздэг бол жүжигчний зарим фэн Kylie-г Timothée Chalamet-ийн гадаад төрх, имижид сөргөөр нөлөөлсөн гэх мэтээр шүүмжилдэг.
Гэсэн ч хос ийм хейтэд төдийлөн анхаарал хандуулахгүй байгаа бололтой. Kylie Jenner, Timothée Chalamet нар олон нийтийн арга хэмжээнд хамт гарч, харилцаагаа нуухгүйгээр үргэлжлүүлж байна. Мөн тэд бие биедээ мэдрэмжтэй гэдгээ олон нийтэд илэрхийлж байсан юм.
Ийнхүү Kylie Jenner ойрын ирээдүйд Timothée Chalamet-ээс хүүхэдтэй болох тухай төлөвлөгөөгүй гэдгээ тодорхой ойлгууллаа. Одоогоор тэр хоёр хүүхдээ өсгөж, хувийн амьдрал болон бизнесийн ажлаа үргэлжлүүлэхэд анхаарч байгаа бололтой.
1 comment
Кайли ч карьер болон амьдралаа сайн зохицуулж чаддаг эмэгтэй шиг санагддаг