Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесКим Кардашиан Трампт хандан: “Шударгаар хөдөлмөрлөж буй цагаачдыг битгий хавчаач!”

Ким Кардашиан Трампт хандан: “Шударгаар хөдөлмөрлөж буй цагаачдыг битгий хавчаач!”

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

Реалити шоуны од, нөлөө бүхий олон нийтийн дүр Ким Кардашиан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын удирдсан ICE байгууллагын Лос Анжелест өрнүүлж буй цагаачдыг баривчлах ажиллагааг эрс шүүмжилж, түүний цагаачлалын бодлогыг “хүнлэг бус” хэмээн нэрлэжээ.

Ким мягмар гарагт өөрийн Instagram Stories-оор дамжуулан байр сууриа илэрхийлсэн бөгөөд сүүлийн таван өдрийн турш Лос Анжелес хот болон тус хотын Латино гаралтай иргэд олон тоогоороо оршин суудаг Парамонт хотод өрнөсөн эсэргүүцлийн жагсаалуудтай холбогдуулан уг мэдэгдлийг хийжээ.

Тэрбээр хууль зөрчигч, хүчирхийлэл үйлдсэн хүмүүсийг албадан гаргах ажиллагааг ойлгож болох ч, шударгаар хөдөлмөрлөж, гэр бүлээ тэжээж буй хүмүүсийг хүчээр салгаж буйг “буруу” хэмээн онцолжээ.

Ким Лос Анжелест өссөн хүний хувьд цагаач иргэд энэ хотын нийгмийн бүтэц, хөгжлийн салшгүй хэсэг болсон гэдгийг биечлэн мэднэ гэдгээ дурдсан байна. “Бид шударга бусаар хавчигдаж буй жирийн амьдралтай цагаачдыг хараагүй мэт өнгөрөөж болохгүй. Үүнээс илүү ХҮНЛЭГ арга зам байх ёстой” хэмээн тэр хэлжээ.

Ким мөн ICE-ийн рейдүүдийн үеэр бичиг баримтгүй иргэдийг харгис байдлаар хандаж, гэр бүлүүдийг хүчээр салгаж буйг онцолж, энэ нь түүний дуу хоолойгоо нийтэд хүргэх шалтгаан болсон гэдгийг тодотгосон.

ICE-ийн эсрэг жагсаал өнгөрсөн баасан гарагт Лос Анжелесийн төвд эхэлж, дараа нь Парамонт руу тэлж, дахин хотын төв рүү эргэн ирсэн байна. Зарим жагсаалын үеэр эмх замбараагүй байдал үүсч, Waymo-ийн машинуудыг шатааж, эд хөрөнгө сүйтгэн, чулуу шидэх зэрэг үйлдэл гарсан нь цагдаагийн ажиллагааг улам хүндрүүлжээ.

Ерөнхийлөгч Трамп нөхцөл байдлыг намжаахаар Үндэсний гвардийн мянга орчим цэрэг, мөн урьд өмнө байгаагүй шийдвэрээр 700 далайн цэрэг буюу тэнгисийн цэргийг Лос Анжелест илгээжээ.

Нөхцөл байдлыг зохицуулах зорилгоор Лос Анжелес хотын захирагч Карен Басс мягмар гарагийн оройноос лхагва гарагийн өглөө хүртэл хотын төвд хөл хорио тогтоосноо зарлажээ.

You may also like

Сэтгэгдэл үлдээх