Hollywood-ийн нэрт жүжигчин Zendaya 30 насны төрсөн өдрөө тэмдэглэж, хүүхэд насны дурсамжтай зургууд болон өнгөрсөн он жилүүдийнхээ талаар сэтгэл хөдөлгөм бодлоо хуваалцжээ.
Есдүгээр сарын 1-нд Zendaya өөрийн цахим хуудсандаа бага насны зургаа нийтэлж, 20-иод насныхаа сүүлийн жилийг үдэж буйгаа онцолсон байна.
Zendaya: “30 насандаа тавтай морил”
Тэрээр нийтлэлдээ:
“20-иод насны минь сүүлийн жилийг сайхан болгосон хүн бүрт үгээр илэрхийлэхийн аргагүй их баярлаж байна. Талархах зүйл маш олон, бас догдлон хүлээх зүйл ч их байна. Үргэлж хайраар… 30 насандаа тавтай морил!” гэж бичжээ.
Нийтэлсэн зурагт бага насны Zendaya үсээ хоёр салаа боож, ягаан майк, нил ягаан шоотой өмд өмсөн хөгжилтэй байдлаар зургаа авахуулсан байв.
Ээж нь мөн охиндоо баяр хүргэжээ
Zendaya-ийн ээж Claire Stoermer охиныхоо 30 насны төрсөн өдрийг мөн онцгойлон тэмдэглэсэн байна.
Тэрээр цэцгэн хээтэй гааны ногоон даашинз өмссөн бяцхан Zendaya тоглоомон байшингийн өмнө зогсож буй зургийг нийтэлж:
“Миний охин, амьдралын минь хайр, гэрэл болсон чамдаа 30 насны төрсөн өдрийн мэнд хүргэе! Чи сошиал ашигладаггүй болохоор үүнийг харахгүй байх. Гэхдээ бид саяхан FaceTime-ээр ярьчихсан” гэж хошигнон бичжээ.
Карьерынхаа оргил үед 30 нас хүрэв
1996 оны есдүгээр сарын 1-нд төрсөн Zendaya энэ жил уран бүтээлийн хувьд хамгийн завгүй үеүүдийнхээ нэгийг өнгөрүүлж байна.
Тэрээр HBO-ийн алдарт “Euphoria” цувралын гуравдугаар улирлаар эргэн ирж, Christopher Nolan-ийн “The Odyssey” кинонд мэргэн ухааны бурхан Athena-гийн дүрийг бүтээжээ. Тус бүтээлд тэр Robert Pattinson-тай хамтран тоглосон байна.
Мөн Marvel Studios-ийн “Spider-Man: Brand New Day” кинонд Tom Holland-тай дахин хамтран тогложээ.
Tom Holland ч зургаадугаар сарын 1-нд 30 нас хүрсэн бөгөөд ийнхүү хоёулаа амьдралынхаа шинэ арван жилийг эхлүүлж байна.
“Dune: Part 3”-аар дахин дэлгэцнээ гарна
Zendaya-ийн завгүй хуваарь үүгээр дуусахгүй.
Тэр Denis Villeneuve-ийн шинжлэх ухааны уран зөгнөлт “Dune: Part 3” кинонд Chani-гийн дүрээр дахин тоглох бөгөөд уг кино арванхоёрдугаар сарын 18-нд нээлтээ хийхээр төлөвлөгджээ.
20-иод насныхаа гялалзсан үеийг хааж, 30 насны шинэ бүлгээ эхлүүлж буй Zendaya-ийн дараагийн алхам дэлхийн фенүүдийн анхаарлыг татсаар байна.