2026 оны аравдугаар сарын 5-наас 11-ний өдрүүдэд ордуудын амьдралд ажил, санхүү, хайр дурлал, эрүүл мэндтэй холбоотой олон өөрчлөлт гарч болзошгүй байна. Зарим ордод шинэ боломж нээгдэх бол зарим нь яарсан шийдвэр, илүү зардал, харилцааны үл ойлголцлоос болгоомжлох хэрэгтэй үе иржээ.
Хонь
Энэ долоо хоногт санхүүгийн асуудлаа цэгцлэх, орлого зарлагаа хянах, тайлан тооцоогоо нягтлахад таатай. Мөнгөний урсгалаа илүү зөв зохицуулж чадвал өөртөө итгэх итгэл нэмэгдэнэ. Бүтээлч сэтгэлгээ идэвхжиж, авьяас чадвараа шинэ түвшинд гаргах сонирхол төрж магадгүй.
Гадаад руу зорчих төлөвлөгөө гэнэт гарч, богино хугацаанд бэлтгэл хийх шаардлага ч үүсэж болно. Мөн олон хүн оролцсон арга хэмжээ, баяр ёслолд уригдах магадлалтай. Гэхдээ нэр хүнд, харагдах байдлаа бодоод боломжгүй хэмжээнд мөнгө үрэхээс татгалз.
Хий хоосон төсөөлөл, бусдын төөрөгдүүлсэн мэдээлэлд автах эрсдэл байна. Маргаан гарвал заавал ялна гэж зүтгэх хэрэггүй. Зарим зөрчил танд ашиггүйгээр төгсөж магадгүй. Харин үнэнч найзтайгаа уулзах, гэр орноо тохижуулах зэрэг тайван зүйлд цаг гаргавал сэтгэл санаа тогтворжино.
Гадаад төрхдөө илүү анхаарч, өөрчлөлт хийхийг хүсэж болох бөгөөд дотнын хүнээс зөвлөгөө авахад гэмгүй. Хайр дурлалын харилцаанд бүхнээ нэг дор дэлгэхээс илүү зарим зүйлийг аажмаар ойлголцох нь зөв.
Долоо хоногийн сүүлээр атаархсан эсвэл санаатайгаар саад хийх хүн гарч ирж болзошгүй. Тэвчээргүй байдал хүчтэй мэдрэгдэх тул уур бухимдлаа хяна. Гэрийн ажилд эрч хүчээ зарцуулбал сэтгэл санаа ч тайвширч, орчин тань тав тухтай болно.
Эрүүл мэнддээ илүү анхаарч, амьдралын хэв маягаа шинэчлэх хэрэгтэй үе. Өөрт тохирох дасгал хөдөлгөөнийг сонгож, ачааллаа зөв тохируул. Спортоор тогтмол хичээллэдэг хүмүүс тэмцээн, олон нийтийн үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй болно.
Үхэр
Эрч хүч, өөдрөг байдал нэмэгдэх төлөвтэй. Шинэ ажил эхлэх, өмнө нь зориглож байгаагүй зүйлээ туршихад боломжтой үе. Ажил болон нийгмийн үүрэг давхцаж, олон зүйлд зэрэг анхаарах шаардлага гарч болох ч зөв хуваарь гаргавал амжилттай зохицуулна.
Хоббигоо орлогын эх үүсвэр болгох талаар бодож байсан бол санхүүгийн үндсээ эхлээд баталгаажуул. Удаан хугацаанд хүлээсэн мөнгө орж ирэх мэдээ таныг баярлуулж магадгүй. Гэхдээ дансны үлдэгдэл, хадгаламждаа хэт санаа зовох хандлага гарч болно.
Орлогоо нэмэгдүүлэх, зардлаа бууруулах арга хайх нь үр дүнтэй. Төрийн байгууллага, хууль эрх зүйн асуудалтай холбоотой гацсан ажил хөдөлж мэднэ. Гэхдээ гарч ирсэн боломжийг ашиглахын тулд хэт өндөр эрсдэл бүү гарга.
Техникийн доголдол, ажил хэргийн харилцааны үл ойлголцлоос асуудал үүсэх магадлал бий. Өнгөрсөнтэй холбоотой хөрөнгө мөнгөний маргаан дахин сөхөгдөж, гаднын оролцоо эсвэл хууль зүйн шийдэл шаардаж болох юм.
Долоо хоногийн сүүлээр ойр дотнын найзтайгаа ч болгоомжтой харилц. Худал мэдээлэлд итгэж, хайртай хүнээ гомдоох эрсдэл байгаа тул хэлэх үгээ сайн бод. Хол явах бол арын ажлаа найдвартай хүнд даатга.
Хайртай хосуудын дунд байсан асуудал бодсоноос бага зүйл байсныг ойлгож мэднэ. Гэнэтийн бэлэг, таатай мэдээ ирэх боломжтой. Тайвшрахын тулд бясалгал, иог, эрчимтэй хөдөлгөөн тусална.
Ихэр
Шинэ зорилго, хүсэл тэмүүлэл таны өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлнэ. Мэдлэг, мэргэжлээ ахиулах хүсэл хүчтэй байх бөгөөд сургалт, шинэ хөтөлбөр, мэргэшүүлэх ажилд хамрагдахад тохиромжтой үе.
Залуу хүмүүс гадаадад суралцах, тэтгэлэг, солилцооны хөтөлбөрийн талаар судалбал хэрэгтэй мэдээлэл олж авч магадгүй. Аливаад мэргэжлийн байр сууринаас хандах нь таны санааг бусдад илүү үнэ цэнтэй харагдуулна.
Өнгөрсөн үеийн дурсамж сэдрэх үйл явдал болж, хол байгаа найзтайгаа хуучны тухай ярилцах боломж гарна. Хайр дурлал, уран сэтгэмж идэвхжиж, харилцаандаа өөрчлөлт хийх хүсэл төрж магадгүй.
Ажилдаа хэт автсанаас хувийн амьдралаа орхигдуулсан бол одоо ойр дотнын хүмүүстээ илүү цаг гарга. Бэлэг өгөх, халуун дулаан харилцаа үүсгэхэд ээлтэй.
Гэхдээ санхүүгийн асуудал гэр бүлийн болон ажлын харилцаанд сөргөөр нөлөөлж мэднэ. Зугаа цэнгэлд хэт их мөнгө үрэх хэрэггүй. Хайртай хүндээ хэлэх чухал зүйл байгаа бол олны дунд биш, хоёулхнаа тайван ярилц.
Долоо хоногийн сүүлээр гэр бүлийн хүрээнд огт төлөвлөөгүй шинэ үйл явдал гарч мэднэ. Энэ нь анзаараагүй байсан сайхан боломжийн эхлэл байж болох тул нээлттэй ханд.
Удаан бодсон зарим санаа бодит байдал дээр хүчгүй санагдаж болох ч амжилтад хүрэх өөр зам нээгдэнэ. Гаднын соёл, өөр амьдралын хэв маяг сонирхлыг тань хүчтэй татаж магадгүй.
Мэлхий
Чухал ажил эхлүүлэх гэж байгаа бол хүлээж авсан мэдээллээ сайн боловсруул. Шууд том шийдвэр гаргахаас илүү баримтаа нягталж, нөхцөл байдлыг бүхэлд нь харахыг хичээ.
Ажлын байран дээр таны хичээл зүтгэлийг үнэлэх бөгөөд хариуцлагатай зан чанар тань давуу тал болно. Тооцоолсон, хэтрүүлээгүй эрсдэл заримдаа ашиг авчирч магадгүй.
Өнгөрсөн хугацаанд цуглуулсан мэдээллээ нэгтгэн цаашдын ерөнхий зураглалаа гарга. Цагийн хуваарь, уулзалт, амлалтаа дахин шалгах нь зөв.
Ойр дотнын хүнд зөвлөгөө өгөх үедээ хэт хатуу үг хэлэхээс зайлсхий. Тааламжгүй нөхцөл үүссэн ч харилцаагаа хадгалах нь илүү чухал.
Хайр дурлалын хувьд түр зуурын романтик адал явдалд хэт татагдах хэрэггүй. Үнэхээр сэтгэл татагдсан эсэхээ өөрөөсөө асуух нь зөв.
Долоо хоногийн сүүлээр буруу мэдээлэл, цуурхалд автах эрсдэл нэмэгдэнэ. Ажлаа солих, шинэ чиглэл рүү орох талаар бодож байвал бүрэн судалсны дараа шийд.
Жижиг анхааралгүй байдал том ажлыг хойшлуулах магадлалтай. Хэн нэгэн ашиг сонирхлын үүднээс саад хийх боломжтой тул болгоомжтой бай.
Ганц бие хүмүүсийн хувьд шинэ хүнтэй танилцах магадлал нэмэгдэнэ. Харин яаран дүгнэлт хийхгүй, сайн таньж мэдсэний дараа сэтгэлээ нээ.
Гэр бүлтэй хүмүүс хүүхдүүдтэйгээ цагийг хамт өнгөрөөвөл харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ. Цаг агаарын өөрчлөлт хууч өвчнийг сэдрээж болзошгүй тул биеэ гамна.
Арслан
Шулуун шударга зан, бие даасан бодол энэ долоо хоногт хүчтэй илэрнэ. Томорч болзошгүй жижиг асуудлыг цаг алдалгүй шийдэх нь зөв.
Татвар, дүрэм журам, албан ёсны үүрэгтэй холбоотой зүйлээ дахин шалга. Ажилдаа сэтгэл хангалуун бус байвал бүхнийг орхихын оронд түр завсарлаж, шинэ өнцгөөс харах нь дээр.
Дотоод мэдрэмж хүчтэй байх бөгөөд зарим шийдвэрт тус болж чадна. Өөрийгөө нэг хэвийн байдлаас гаргаж чадвал илүү тод мэдрэмж, шинэ ойлголт авна.
Сэтгэл хөдлөл өндөр байх тул яаран шийдвэр гаргахгүй бай. Бэлтгэлээ сайн хангасан бол ажил хэргийн уулзалт, хэлэлцээр эерэг үр дүнд хүрч магадгүй.
Гэнэтийн танил, учрал амьдралын чиглэлд нөлөөлөх дохио болж мэднэ. Зарим хүмүүсийн хайр дурлалын харилцаанд асуудал үүсэх ч урт хугацаанд хамт байхаар шийдсэн бол одоо л бие биенээ илүү сайн ойлгох хэрэгтэй.
Долоо хоногийн сүүлээр боломжгүй мэт санагдсан зүйл ч бүтэх мэт мэдрэмж төрж болно. Өөртөө итгэлтэйгээр оролдоод үз.
Мөнгө орж ирэх магадлалтай бөгөөд хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалттай холбоотой хэлэлцээр ахицтай байж болох юм. Гэхдээ дарамттай нөхцөлд зангаа барьж, эерэг талыг хай.
Хайр дурлалын хувьд онцгой зүйл төлөвлөж, хайртай хүнтэйгээ цагийг чанартай өнгөрүүл. Харин ажилдаа хэт дарагдвал бие махбодын ядаргаа нэмэгдэнэ. Удаан үргэлжилсэн ядралт байвал эмнэлгийн зөвлөгөө авахад буруудахгүй.
Охин
Мэдрэмж нэмэгдэж, нууцлаг зүйл, судалгаа шинжилгээ сонирхлыг тань хүчтэй татна. Гэхдээ өөрт хамаагүй ажлын хариуцлагыг өөр дээрээ авах хэрэггүй.
Таны харилцах хүрээ хурдан өөрчлөгдөж магадгүй тул гэрээ хэлэлцээрт яарах шаардлагагүй. Бүтээлч чадвар өндөр байх хэдий ч бүхнийг төгс төлөвлөх гэж зүтгэвэл эсрэгээрээ дарамт нэмэгдэнэ.
Таны ур чадварт атаархдаг хүн байж болох тул мэдээллээ хэнд хуваалцаж байгаагаа бод. Мэдлэгээ дээшлүүлэх, дотоод асуудлаа ойлгоход сайн үе.
Өрсөлдөөн ширүүсэж, эргэлзээ төрөх үйл явдал гарч магадгүй. Тайван байж, өөрийгөө сэтгэл санааны хувьд тэнцвэржүүлэхийг хичээ.
Хэрэв сэтгэл зүйн дарамт удаан үргэлжилж байвал мэргэжлийн хүнтэй ярилцах нь тус болно. Мөн боломжийн үнээр гадаадад аялах мэдээлэл олж, урьд нь очиж байгаагүй газар руу зорчих хүсэл төрж мэднэ.
Долоо хоногийн сүүл рүү харилцаа идэвхжинэ. Ажил болон хувийн амьдралд ахиц гарах боломжтой. Хайртай хүнтэйгээ чин сэтгэлээсээ ярилцвал илүү ойртож чадна.
Гэр бүлээрээ цаг өнгөрүүлэх, романтик үдэш төлөвлөх, амрахад таатай. Хүүхэдтэй хүмүүс тэдэнд илүү их анхаарал тавьж, бахархах үйл явдалд нь хамт байвал сайн.
Жинлүүр
Бүхнийг ганцаараа хийх ёстой гэсэн бодлоосоо татгалз. Тусламж авах нь сул дорой байдал биш бөгөөд зарим хүн таны бодсоноос ч илүү сайн ажиллаж чадна.
Энэ долоо хоногт амлалт, үүрэг хүлээх шаардлага гарч болох ч эрсдэлтэй алхам хийхэд тохиромжгүй. Зөн совин сайн ажиллах тул дотроо эргэлзээ төрж байгаа зүйлд сохроор бүү ор.
Худалдаа, том гэрээ, аз туршсан хөрөнгө оруулалт таатай бус байж магадгүй. Төлөвлөсөн ажилд төсөөлснөөс их зардал гарах магадлалтай.
Бусдын алдааг өөр дээрээ үүрэх хэрэггүй. Удирдлагатай санал зөрөх тохиолдолд одоо шууд сөргөлдөхөөс илүү тохиромжтой цагийг хүлээ.
Долоо хоногийн сүүлээр сэтгэл бага зэрэг хямарч болох ч энэ нь удаан үргэлжлэхгүй. Зарим төлөвлөгөө гэнэт өөрчлөгдөх тул чухал шийдвэрийг түр хойшлуул.
Залуу хүмүүсийн хайр дурлалд гуравдагч хүн оролцох нөхцөл үүсэж магадгүй. Хэт атаархал, сэтгэл хөдлөл байдлыг улам дордуулна.
Найзуудтайгаа гадуур гарвал шинэ зүйл мэдэж авч, сонирхолтой хүнтэй танилцах боломжтой. Гэхдээ шинэ танилд хэт хийсвэр хүлээлт бүү тавь.
Гэр орноо тохижуулах, жижиг засвар хийх сонирхол төрж магадгүй. Энэ нь сэтгэл санааг ч сэргээх сайн арга болно.
Хилэнц
Бүтээлч санаа төрж, удаан хойшилсон ажил хөдөлнө. Нэгэн зэрэг хэд хэдэн ажлыг амжуулах боломжтой ч хамгийн чухал ажлыг хөнгөндүүлж болохгүй.
Гэнэтийн үйл явдал бодлыг тань өөрчилж, зарим харилцаагаа шинээр үнэлэхэд хүргэнэ. Туршлагатай, ухаалаг хүмүүстэй ярилцах нь хэрэгтэй.
Шинэ арга барил турших, олон нийтийн арга хэмжээнд оролцох, илтгэл тавих зэрэг зүйл нэмэгдэнэ. Гэхдээ хэт эмзэг, хөнгөмсөг байдал бодит байдлыг зөв дүгнэхэд саад болно.
Худал хуурмаг, түрэмгий зангийн золиос болох эрсдэлийг урьдчилан харж, зай барих нь зөв. Зарим үед шалтгаангүй гуниглах хандлага гарч болох ч өөрийгөө завгүй байлгавал хурдан арилна.
Амар тайван орчинд очих, бие сэтгэлээ амраах нь тустай.
Долоо хоногийн сүүлээр эерэг үйл явдал тохиолдож, гэнэтийн арга хэмжээ таны өмнө шинэ боломж нээж магадгүй. Залхуурч цаг алдах хэрэггүй.
Санхүүгийн хэлэлцээр, том худалдан авалтад болгоомжтой бай. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргавал алдагдалд орж болзошгүй.
Хайр дурлалын хувьд харилцаагаа сэргээхэд тохиромжтой үе. Хүйтэн хөндий болсон асуудлыг ярилцаж, хардалт төрүүлэх үйлдлээс зайлсхий.
Нум
Санхүүгийн боломж нэмэгдэж, бэл бэнчнээ өсгөх нөхцөл үүсэж магадгүй. Шинэ бизнес, ажлын санал гарч ирвэл бодитой үнэлээд шийдвэртэй алхам хий.
Санхүү сайжрах тусам өмнө нь хойшлуулсан төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломж нээгдэнэ. Бүтээлч чадвар өндөр тул хийх ёстой ажлаа хурдан урагшлуулна.
Гэхдээ өөрийгөө харуулах гэж зүтгэхээс илүү хамтын ажиллагааг хөгжүүлэх нь ашигтай. Бусдын зөвлөгөөг сонсож, зорилгодоо чиглэсэн бодит саналд анхаар.
Үзэл бодлоо байнга өөрчлөх нь ойр байгаа хүмүүсийг тань ядрааж магадгүй. Нэгэнт шийдсэн чухал зүйлээ байнга шинэчлэх хэрэггүй.
Шударга, үнэнч байхыг хичээ. Уур бухимдал жижиг асуудалд анхаарал сарниулж болзошгүй.
Хайр дурлалын харилцаанд өөрийн өгч чадах зүйлээ харамгүй өгөх үе. Гэр бүлтэй хүмүүс чухал зүйлдээ анхаарлаа төвлөрүүл. Хосууд бие биедээ тодорхой хэмжээний эрх чөлөө өгөх хэрэгтэй.
Долоо хоногийн сүүлээр сэрүүсэх хандлагатай тул эрүүл мэнддээ анхаар. Хүүхдүүдийн хувцас, хоол хүнсэнд илүү анхаарах хэрэгтэй.
Үл хөдлөх хөрөнгө, хөрөнгө оруулалтын ашигтай санал ирээдүйд гарч мэднэ. Уран бүтээлч хүмүүст сонирхолтой боломж нээгдэнэ. Харин нэг хэвийн байдалд баригдсан бол бага зэрэг завсарлаж, шинэ санаа авах хэрэгтэй.
Матар
Ажил мэргэжилтэй холбоотой чухал уулзалт, шинэ танил энэ долоо хоногт нэмэгдэж магадгүй. Хурал, ярилцлага, мэдээллийн сувгийг зөв ашиглавал туршлагаа ихээр тэлнэ.
Санхүүгийн эрх чөлөө таны гол зорилгуудын нэг болж магадгүй. Мөнгөний асуудал байвал үрэлгэн найз нөхдийн нөлөөнөөс хэсэг хугацаанд зай барих нь зөв.
Анхаарлаа төвлөрүүлж чадвал энэ долоо хоногийн энергийг өөрт ашигтайгаар ашиглана. Өөрийн дадал, хуваарьт өөрчлөлт оруулах нь стрессийг бууруулна.
Хэт завгүй байж, амрах цагаа ажлаар дүүргэх хэрэггүй. Мөн хамт ажиллагсадтайгаа байнга өрсөлдөх нь дэмий дарамт үүсгэнэ.
Хувийн харилцаанд зөрчил гарч болох ч харилцан буулт хийх нь тайван байдлыг авчирна. Үнэнч найзаасаа зөвлөгөө авахад тохиромжтой.
Долоо хоногийн сүүлээр холбоо харилцаанд үл ойлголцол үүсэж мэднэ. Хэн нэгэн өөрийн зөвийг хүчээр нотлох гэж оролдож болох тул тайван бай.
Олон нийтийн газар болгоомжтой яваарай. Биеийн эрч хүч сайн ч хэт ачаалал эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж болно.
Гэр бүлийн зөрчилтэй бол чин сэтгэлийн яриа хамгийн зөв гарц. Дотнын хүмүүс завгүйгээс таны сэтгэл санааны хэрэгцээг анзаарахгүй байж болох ч үүнийг муугаар хүлээж авах хэрэггүй.
Хумх
Чухал шийдвэр гаргах үед мэдрэмж болон логик хоорондоо зөрчилдөж магадгүй. Яаралтай биш бол зарим шийдвэрээ хойшлуул.
Сонирхсон зүйлээ худалдаж авах хүсэл нэмэгдэнэ. Гэхдээ санхүүгийн боломжоо бодитоор үнэлэхгүй бол дараа нь харамсах эрсдэлтэй. Бусдад зээлсэн мөнгөө буцааж авахад хүндрэл гарч магадгүй.
Бараа бүтээгдэхүүн борлуулах, санаагаа илэрхийлэх, олон нийтийн өмнө үг хэлэхэд таатай үе. Зарим Хумхынхан олны анхаарлын төвд орж, нэр хүндээ өсгөж магадгүй.
Бүтээлч санаа, урам зориг хүчтэй байна. Ялангуяа зохиол бичдэг, контент бүтээдэг хүмүүст үр бүтээлтэй үе.
Ганц бие хүмүүсийн хайр дурлалын хичээл зүтгэл үр дүн өгөх төлөвтэй.
Долоо хоногийн сүүлээр удаан нуусан асуудлаа ил гарган ярьж магадгүй. Нээлттэй байж, ердийнхөөсөө илүү хичээл гаргавал амжилт ирнэ.
Гэхдээ өр зээлээ хэт нэмэгдүүлэх хэрэггүй. Хувийн жижиг асуудалд хэт санаа зовж, бодит бус түгшүүрт автах магадлалтай.
Дэлхийн улс төр, эдийн засгийн асуудлыг хүртэл хэт их бодож өөрийгөө ядрааж мэднэ. Анхаарлаа гэр бүл, өдөр тутмын амьдралдаа төвлөрүүлэх нь тайвшруулна.
Гэр орноо засах, эвдэрсэн зүйлээ янзлах, орчноо өнгөлөг болгоход сайн үе.
Загас
Сайн санаа төрж, хамтын ажиллагааны санал ирэх боломжтой. Шинэ мэдээллийг бизнесийн уулзалт, ажил хэрэгт ашиглавал үр дүнтэй.
Бусдад эерэг сэтгэгдэл төрүүлэх тул дэмжлэг хүсэх, цалин нэмэх талаар ярилцахад боломжийн үе. Шинэ саналыг ашиглан хувийн санхүүгээ сайжруулахад анхаар.
Ажил хэрэг сайн байгаа мэт харагдах ч таны байр сууринд атаархах хүн гарч магадгүй. Хамт ажиллагсдын дунд хэрэггүй яриа гарах боломжтой тул хэт их мэдээлэл бүү дэлгэ.
Бусдын эрх ашгийг өөрийнхөөсөө үргэлж дээгүүр тавих хэрэггүй. Хэтрүүлбэл өөрөө хохирч, нэр хүндэд ч нөлөөлж болно.
Эрч хүч бага зэрэг буурч магадгүй тул аливаад тайван ханд. Яарсан, хэт сандарсан үедээ өөрийн хийж буй зүйлээ хянахад хүндрэлтэй болно.
Долоо хоногийн сүүл рүү урмыг хугалах үйл явдал гарч магадгүй. Гэхдээ дүрэм журамд хэт баригдахын оронд уян хатан хандвал гарах гарц олдоно.
Амьдралын өөрчлөлт нэмэгдэхийн хэрээр үүрэг хариуцлага ч ихэсч мэднэ. Эрч хүчээ нөхөх хүртлээ тэвчээртэй бай.
Мөнгө үрэх хүсэл хүчтэй болох бөгөөд хэн нэгний нөлөөгөөр хэрэггүй зүйлд зарлага гаргах магадлалтай. Харилцаанд орохоосоо өмнө хувийн хил хязгаараа сайн тогтоо.
Хайр дурлал хайж буй хүмүүс эрлээ илүү нухацтай үргэлжлүүлэхэд тохиромжтой. Намрын байгаль үзэх, аялал хийх, үзэсгэлэнтэй газар очих нь сэтгэл санаанд таатай нөлөө үзүүлнэ.