Монголын хип-хопын өнгө төрхийг шинэ түвшинд хүргэж буй Gangbay хамтлаг шинэхэн уран бүтээл болох “Deja Vu” дуу, клипээ албан ёсоор цацлаа. Энэ бүтээл нь тэдний өвөрмөц уран бүтээлийн стилийг хадгалсан төдийгүй илүү гүн утга, мэдрэмжийг дамжуулсан нь анзаарагдаж байна.
“Deja Vu” нь өнгөрснийг давтах шиг мэдрэмж, нийгмийн хэвшмэл дүр зураг, хувь тавилангийн тухай илэрхийлэл бөгөөд дууны үг, хэмнэл, дүрслэл бүгд уран сэтгэмжтэйгээр зохицжээ. Трап хэв маягтай хөгжмийн хэмнэл, меланхол өнгө аяс бүхий клип нь Gangbay-ийн уран бүтээлийн шинэ шатны илрэл болж чадсан байна.
Клип цацагдсан даруйдаа үзэгчдийн анхаарлыг татаж, YouTube дээр өндөр хандалт авч эхэлсэн бөгөөд фэнүүдийн зүгээс “Gangbay дахин өөр түвшинд хүрлээ” гэсэн эерэг сэтгэгдлүүд ар араасаа хөвөрч байна.