Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесТом Круз Оскарын тусгай шагнал хүртэнэ: Кино урлагт үзүүлсэн нөлөөг нь үнэлжээ

Том Круз Оскарын тусгай шагнал хүртэнэ: Кино урлагт үзүүлсэн нөлөөг нь үнэлжээ

нийтлэгч afoot1428
0 сэтгэгдэлүүд

2025 оны арваннэгдүгээр сарын 16-нд Лос-Анжелес хотноо болох Америкийн кино академийн хүндэт шагнал гардуулах ёслолд Холливудын алдарт жүжигчин Том Круз уригдан, урлагт оруулсан онцгой хувь нэмрийнхээ төлөө тусгай «Оскар»-ын эзэн болох гэж байна. Энэхүү шагнал нь түүний олон арван жилийн турш кино урлагт хүчин зүтгэсэн, тэр дундаа орлон тоглогчгүйгээр биечлэн гүйцэтгэсэн эрсдэлтэй дүрүүдийг онцгойлон үнэлсэн явдал юм.

Шагнал гардуулах ёслол “Ovation Hollywood” төвийн “Ray Dolby” танхимд зохион байгуулагдах бөгөөд Том Крузтай хамт нэр хүндтэй энэхүү шагналыг дараах уран бүтээлчид мөн хүртэхээр болжээ:

  • Долли Партон – “9 to 5”, “Steel Magnolias” зэрэг кинон дахь дүр бүтээл, нийгмийн сайн сайхны төлөө хийсэн ажлуудаар;
  • Дебби Аллен – Бүжгийн урлагийг дэлгэцийн хэлбэрт онцгой уран бүтээлчээр авчирсан хувь нэмрээр;
  • Уинн Томас – Продакшн дизайны салбарт онцгой гавьяа байгуулснаар.

Америкийн кино академи энэхүү хүндэт шагналаа жил бүр кино урлагт жинтэй, үнэтэй хувь нэмэр оруулсан уран бүтээлчдэд олгодог бөгөөд 2024 онд энэхүү шагналыг хөгжмийн зохиолч Куинси Жонс, жүжигчин Жульет Тейлор, найруулагч Ричард Кертис, продюсер Майкл Уилсон болон Барбара Брокколи нар хүртсэн байна.

You may also like

Сэтгэгдэл үлдээх

Манай мэдээллийн товхимолд бүртгүүлж, хамгийн сүүлийн үеийн чиг хандлага ба зөвлөгөөг хүлээн аваарай!

MongolShow.biz – Монгол болон дэлхийн шоу бизнес, урлаг, кино, фешн, стиль, лайфстайл, зурхай, боловсрол болон нийгмийн шинэ мэдээг бодит эх сурвалжаас уншигчдад хүргэдэг онлайн платформ юм.

© 2025 MongolShow.biz. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. Контентийг зөвшөөрөлгүй хуулбарлахыг хориглоно.