Холливудын жүжигчин, реппер Уилл Смит Уэльстэй гэнэтийн холбоотой болохоо мэдээд өөрийгөө “Уэльсийн Смит” гэж нэрлэж эхэлжээ. Тэрбээр BBC Radio Wales-д өгсөн ярилцлагадаа:
“Энэ миний шинэ нэр ч байж магадгүй. Би Уэльс Смит болох гэж байна” хэмээн хэлсэн байна.
Смитийн эх Филадельфиа хотын захад орших Брин Мавр хэмээх дүүрэгт амьдардаг бөгөөд уг газрын нэрийг 17-р зуунд суурьшсан Уэльсийн Квакерууд өгсөн нь тогтоогджээ. Энэ нь Уилл Смитийн төрж, өссөн нутгаас шууд Уэльстэй холбогдох түүхэн холбоо үүсгэж байгаа хэрэг юм. “Брин Мавр” гэдэг нь Уэльс хэлээр “том толгод” гэсэн утгатай бөгөөд Смит үүнд:
“Big Will lives on a big hill (Том Вилл том толгод дээр амьдардаг) — энэ үнэхээр галзуу!” хэмээн хариулжээ.
Түүнчлэн Смит Филадельфиад орших өөр нэгэн дүүрэг болох Виннефилд-д өссөн нь Уэльс гаралтай эмч Томас Винне-ийн нэрээр нэрлэгдсэн байдаг байна.
Кардиффын тайзан дээр Уэльсийн бахархлыг хүндэлнэ
Уилл Смит 8-р сарын 25-нд Кардиффын цайзад тоглолт хийх бөгөөд түүний өмнө Уэльсийн домогт дуучин Сэр Том Жонс мөн тайзнаа гарна. Смит Сэр Томыг “гайхалтай” хэмээн нэрлээд, түүний 1993 онд «The Fresh Prince of Bel-Air» цувралд зочин дүрээр оролцсон дурсамжаа хуваалцсан юм.
“Түүнийг зураг авалтын талбайд орж ирэхэд бүх зүйл гайхамшигтай санагдсан. Үзэгчид тэр мөчийг шууд таньж, энэ нь манай цувралын мартагдашгүй агшнуудын нэг болсон” хэмээн тэр дурсжээ.
Смит Кардифф дахь тоглолтын үеэр Сэр Томд зориулсан хүндэтгэлийн хэсэг оруулна гэдгээ баталсан:
“Тийм ээ, миний шоуны нэг хэсэгт Сэр Том болон Fresh Prince хоёрын холбоог тэмдэглэсэн хэсэг бий.”
20 жилийн дараах шинэ цомог
Сүүлийн хэдэн жил дотоод сэтгэлгээ, хувийн өсөлт хөгжлийн тухай байсныг Смит хэлээд шинэхэн гаргасан цомгоо “Based on a True Story” хэмээн нэрлэсэн байна. Энэ цомог нь 20 жилийн дараах түүний анхны бүрэн хэмжээний бие даасан цомог бөгөөд илүү гүн гүнзгий, нээлттэй хандлагаар бичигдсэн гэжээ.
“Би өөртөө айдас төрүүлдэг, нуун дарагдуулдаг талуудаасаа үг, уран бүтээлээ бүтээсэн. Тэр хэсгүүд маань Instagram-д тохирохгүй. BBC-д ч зориулагдаагүй” гэж Смит ярьсан байна.
“Welsh Smith” хэл сурч байна
Их Британийн туршлагынхаа хүрээнд Смит шинэ болон хуучин дуунуудаа хослуулан тоглох бөгөөд Уэльстэй шинээр олсон холбоондоо зориулан уэльс хэлний хэд хэдэн хэллэг сурч байгаа аж. Уиль Смит одоо өөрийгөө “Welsh Smith” гэж нэрлэж байгаа бөгөөд Кардиффын тоглолтод шүтэн бишрэгчид түүнийг уэльсээр хэдэн үг хэлэхийг ч сонсож магадгүй байна.