Америкийн алдарт поп дуучин Тейлор Свифт өнөөдөр (2025.08.12) “The Life of a Showgirl” нэртэй шинэ цомгоо гаргах гэж буйгаа албан ёсоор мэдэгдлээ. Тэрбээр пянз, хуурцаг болон CD хувилбаруудыг ирэх аравдугаар сарын 13-наас өмнө АНУ дахь шүтэн бишрэгчдэдээ хүргэнэ гэж хэлэв.
Өнгөрсөн онд Свифт “The Tortured Poets Department” цомгоо олон нийтэд хүргэсэн бөгөөд энэ бүтээл нь түүний бүх цаг үеийн хамгийн амжилттай аялан тоглолт болсон “Eras” шоуны үеэр гарсан юм. Хоёр жилийн турш таван тивийг хамарсан энэ аялан тоглолтоос 2.2 тэрбум ам.долларын орлого олж, хөгжмийн түүхэнд хамгийн өндөр ашигтай тоглолтын рекорд тогтоожээ.
Тейлор Свифт карьерийнхаа туршид “Грэмми” наадмаас нийт 14 шагнал хүртсэн бөгөөд үүний дөрөв нь “Оны шилдэг цомог” төрөлд ногджээ. Мөн “The Tortured Poets Department” цомог АНУ-д худалдаанд гарсан эхний долоо хоногтоо 2.61 сая хувь борлогдож, дээд амжилт тогтоосон байна.