Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесЛана Дел Рейн шинэ цомгийн нэр цахим орчинд дуулиан тарилаа

Лана Дел Рейн шинэ цомгийн нэр цахим орчинд дуулиан тарилаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Алдарт уран бүтээлч Лана Дел Рей ирэх 2026 оны нэгдүгээр сард гаргах цомгоо “Stove” буюу “зуух” гэж нэрлэхээр шийдсэн нь цахим ертөнцөд хүчтэй хэлэлцүүлэг өрнүүлээд байна.

Фэнүүдийнх нь хувьд тэр үргэлж этгээд хэв маяг, өвөрмөц үйлдлээрээ хөгжмийн ертөнцөд шинэ өнгө нэмдэг, “гунигийн хатан хаан” гэгддэг уран бүтээлч. Түүний цоо шинэ цомог ч сонсогчдын дунд ихээхэн хүлээлт үүсгээд байгаа ч “Stove” гэх нэр нь олон хүнд хачирхалтай сонсогджээ.

Өмнө нь Лана уран бүтээлдээ “Born to Die”, “Chemtrails Over the Country Club”, “Did You Know That There’s a Tunnel Under Ocean Blvd” зэрэг романтик, уянгын нэр өгч байсан. Харин энэ удаад энгийн бөгөөд гэнэтийн сонголт хийсэн нь фэнүүдийн дунд гайхашрал төрүүлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр уг нэр анхнаасаа төлөвлөгдөөгүй бөгөөд дуучин сүүлийн саруудад хэд хэдэн өөр хувилбарын хооронд эргэлзэж байжээ. Эхэндээ “Lasso”, дараа нь “The Right Person Will Stay” нэрээр гарах байсан ч зургаан шинэ дуу нэмж, эцэст нь “Stove” гэдэгт тогтсон байна.

Интернэт хэрэглэгчдийн сэтгэгдэл ч олон янзаар хуваагджээ.
– “Зөв хүн үлдэнэ гэдгээс яаж яваад зуух болчихов оо?”
– “Зуух аа? За за, Лана минь…”
– “Фэн нь байх улам л хэцүү болж байна, цомгийнх нь нэр ‘Зуух’ гэж юу гэсэн үг вэ?”
– “Нэрийг нь ингэж өөрчлөөд нэгдүгээр сар хүртэл гаргахгүй гэхээр бүр хэцүү” гэх мэтээр олон нийтийн сүлжээнд хөгжилтэй тайлбарууд цуварч байна.

Ямар ч байсан Лана Дел Рейн өвөрмөц шийдвэр дахин нэг удаа түүнийг хөгжмийн ертөнцийн хамгийн этгээд, сонирхол татам уран бүтээлчдийн нэг гэдгийг батлан харууллаа.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх