Нүүр хуудас Үйл явдал ба зарFISSURE Playground #2: The MongolZ, Falcons эсвэл Aurora түрүүлэх үү?

FISSURE Playground #2: The MongolZ, Falcons эсвэл Aurora түрүүлэх үү?

нийтлэгч Enkhzul Batsukh
1 comment

CS2-ийн томоохон тэмцээн болох FISSURE Playground #2-ын бүрэлдэхүүн, формат, гол өрсөлдөгчид тодорхой боллоо. Тэмцээний зохион байгуулагчид 7-р сард анхны “Playground”-оо амжилттай хийснийхээ араас удахгүй дараагийнхаа тэмцээнийг зарласан бөгөөд энэ удаагийн тоймыг танд 1xBet Монголоос хүргэж байна.

Багуудын сонголт

2025 оны 7-р сарын 7-нд Valve-ийн чансааны шилдэг 16 багт урилга илгээсэн. Гэхдээ хуваарь таараагүйгээс Vitality, Spirit, MOUZ, NAVI, B8 багууд оролцохгүй болсон бөгөөд тэдний оронд дараагийн чансааны багууд уригдсан.

Оролцох бүрэлдэхүүн:
The MongolZ, Team Falcons, Aurora Gaming, FaZe Clan, FURIA, G2 Esports, GamerLegion, Heroic, 3DMAX, Virtus.pro, Astralis, paiN Gaming, Team Liquid, Lynn Vision, TYLOO, Legacy.

Өмнөх FISSURE Playground #1-д Хятадын TYLOO баг шуугиан тарьж, Virtus.pro болон Astralis-ийг хэсэгтээ, дараа нь плей-оффт 3DMAX, SAW, Astralis-ыг дараалан ялсан.

Формат ба хуваарь

  • Хэсгийн шат (9-р сарын 12–17): Швейцарын системээр. Баг бүр 3–5 Bo3 тоглолт хийж, гурван хожил авсан 8 баг плей-оффт шалгарна. Харин гурван ялагдал хүлээсэн нь шууд хасагдана.
  • Плей-офф (9-р сарын 19–21): Нэг ялагдлаар хасагдах систем. Гранд финал Bo5 форматаар явагдах ба гуравдугаар байрны тоглолт байхгүй.

Шагналын сан: $1,250,000
Байршил: Сербийн Белград Арена

Гол өрсөлдөгчид

The MongolZ
EWC 2025-д Vitality-г буулган авсан Монголын баг Сербид түрүүлэх гол өрсөлдөгчөөр нэрлэгдэж байна. Тоглогч бүр өндөр ур чадвартай, хоорондын уялдаа холбоо төгс бөгөөд хүнд нөхцөлд ч тайван тоглодог.

Team Falcons
Шинэ тоглогч kyousuke багтаа бүрэн нийцэж, багийн хүч чадал эрс нэмэгдсэн. EWC 2025-д MOUZ болон Vitality-г ялсан амжилт тэднийг финалын гол өрсөлдөгчийн тоонд багтааж байна.

Aurora Gaming
Туркийн тоглогчидтой боловч Сербид төвтэй баг тул нутгийн талбайн давуу талтай. PGL Astana 2025 тэмцээнд The MongolZ, FURIA, FaZe, Heroic, Falcons-ыг ялж байсан туршлагатай ч том цом авч чадаагүй. Энэ удаагийн тэмцээн бол тэдний том боломж.

Бооцооны боломжит сонголт

Эрсдэл хайж буй хүмүүст 1xBet Монголоос шинжээчид Heroic, 3DMAX, TYLOO зэрэг дутуу үнэлэгдсэн багуудад бооцоо тавихыг санал болгож байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

1 comment

Сентяк 9 сар 8, 2025 - 17:30

Энэ тэмцээнийг тэсэн ядан хүлээж байна

Хариулах

Сэтгэгдэл үлдээх