Нүүр хуудас Үйл явдал ба зар“The MongolZ” HLTV чансааны хоёрдугаарт: Монголын CS2 баг дэлхийд гялалзлаа!

“The MongolZ” HLTV чансааны хоёрдугаарт: Монголын CS2 баг дэлхийд гялалзлаа!

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монголын “The MongolZ” баг Counter-Strike 2 (CS2)-ийн нэр хүндтэй HLTV чансааны шинэ жагсаалтад хоёрдугаар байранд орж, дэлхийн киберспортын тавцанд түүхэн амжилт гаргалаа. 800 оноотойгоор нэг байр ахисан энэ амжилт нь багийн тууштай бэлтгэл, уян хатан тактикийн үр дүн юм.

“The MongolZ” саяхан Esports World Cup 2025-д тэргүүлж, дэлхийн шилдэг багуудыг ардаа орхисноор чансаандаа өсөлт гаргажээ. Багийн гол ивээн тэтгэгч 1xBet Монголooc тэдний бэлтгэл, тэмцээний оролцоонд чухал дэмжлэг болж, Монголын нэрийг олон улсад сурталчилж байна.

Багийн тоглогчид – bLitz, Techno, Senzu, mzinho, 910 – шинэ зураг авалтаар мэргэжлийн имижээ баталж, шүтэн бишрэгчдийн анхаарлыг татжээ.

Tэдний амжилтын нууц нь хатуу бэлтгэл, тоглоомын явцад хурдан дасан зохицох чадвар, сүүлийн саруудад тогтвортой ялалт байгуулж буй явдал юм.

Багийн снайпер 910 өмнө нь 2024 оны YaLLa Compass тэмцээнд MVP цол хүртсэн бол бусад гишүүд ч онцгой тоглоом үзүүлж байна. Илүү олон тэмцээнд ялалт байгуулбал удаан хүлээгдэхгүй шинэ MVP цолууд гарч болзошгүй.

“The MongolZ” удахгүй болох FISSURE Playground 2 тэмцээнд оролцох бөгөөд Монголын шүтэн бишрэгчид багийнхаа дахин нэг ялалтыг тэсэн ядан хүлээж байна. Тоглоомыг шууд HLTV-ээс үзээрэй!

2025 09 09 12.21.49

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх