Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнес“Coachella 2026”-ийн тайзнаа Жастин Бибер, Сабрина Карпентер, Karol G нар гарна

“Coachella 2026”-ийн тайзнаа Жастин Бибер, Сабрина Карпентер, Karol G нар гарна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Хойд Америкийн хамгийн нэр хүндтэй хөгжмийн наадам “Coachella” ирэх 2026 оны дөрөвдүгээр сарын 10-12, 17-19-нд Калифорни мужийн Индио хотын алдарт “Empire Polo Club”-т зохион байгуулагдахаар товлогдлоо.

Энэ удаагийн наадмын гол уран бүтээлчдийн нэрс албан ёсоор зарлагдав. Шинэ үеийн попын од Сабрина Карпентер, Латин Америкийн хөгжмийн супер од Karol G, электро хөгжмийн шилдэг төлөөлөгч Anyma болон дэлхийн попын домогт од Жастин Бибер нар Coachella 2026-ийн тайзыг чимэхээр болсон байна.

Үүнээс гадна K-pop-ийн одууд болох “Bigbang”, мөн Katseye, PinkPantheress зэрэг алдартнуудын оролцоо наадмыг улам халуухан болгох аж.

Тасалбарын үнэ:

  • Эхний долоо хоногийн тасалбар: 649 ам.доллар
  • Хоёр дахь долоо хоногийн тасалбар: 549 ам.доллар
  • VIP эрх: 1,199–1,299 ам.доллар

Тасалбарын албан ёсны худалдаа есдүгээр сарын 19-нд эхэлнэ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх