Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесСелена Гомес, Бэнни Бланко нар Санта Барбарад хуримлав

Селена Гомес, Бэнни Бланко нар Санта Барбарад хуримлав

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Америкийн дуучин, жүжигчин Селена Гомес өнгөрсөн Бямба гарагт найз залуу, хөгжмийн продюсер Бэнни Бланкотой гэрлэлтээ батлууллаа.

Хуримын ёслол

Хуримын ёслол Лос-Анжелес хотоос баруун хойд зүгт 145 км зайд орших Санта Барбарагийн “Hope Ranch” эдлэнд болж өнгөрсөн бөгөөд 170 орчим зочин оролцжээ.

Зочдын дунд Америкийн поп од Тэйлор Свифт, Британийн дуучин, хөгжмийн зохиолч Эд Ширан, сошиал од Парис Хилтон болон “The Only Murders in the Building” кинонд хамтран тоглосон жүжигчид болох Стив Мартин, Мартин Шорт нар байлаа.

Хос хоёрын хуримын хувцсыг Ralph Lauren брэнд урлаж, тэдний дүр төрхийг Vogue сэтгүүл онцлон мэдээлжээ.

Хосын харилцаа

33 настай Гомес, 37 настай Бланко (жинхэнэ нэр нь Бенжамин Жосеф Левин) нар 2023 оны арванхоёрдугаар сард харилцаагаа олон нийтэд ил болгосон. Жилийн дараа сүй тавьж, энэ удаа албан ёсоор хуримаа хийжээ.

Бланко нь Гомесын олон хит уран бүтээлд оролцсон бөгөөд 2015 онд гарсан “Same Old Love”, “Kill Em with Kindness” зэрэг дууг бүтээхэд хамтран ажиллаж байв. Тэд өнгөрсөн гуравдугаар сард “I Said I Love First” нэртэй хамтарсан цомгоо гаргасан юм.

Селена Гомес хуримынхаа гэрэл зураг, дүрс бичлэгийг өөрийн сошиал хуудсанд нийтэлж, шүтэн бишрэгчидтэйгээ аз жаргалынхаа мөчийг хуваалцсан байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх