Нүүр хуудас Үйл явдал ба зарРеппер Seryoja “US” нэртэй бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ

Реппер Seryoja “US” нэртэй бүрэн хэмжээний тоглолтоо хийнэ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Монголын хип хоп урсгалын нэр танигдсан уран бүтээлч Seryoja энэ оны арваннэгдүгээр сарын 1-нд “AIC Steppe Arena”“US” нэртэй бүрэн хэмжээний тоглолтоо хийх гэж байна.

Энэ тоглолт нь түүний хоёр дахь бие даасан бүрэн хэмжээний тоглолт бөгөөд анхны тоглолтоо 2022 оны арваннэгдүгээр сард амжилттай зохион байгуулж байсан билээ.

Seryoja энэ удаагийн тоглолтдоо өөрийн бүх хит дуунуудаа шинэ найруулгаар, амьд хөгжмийн хамт хүргэхийн зэрэгцээ анх удаа дуулагдах шинэ бүтээлүүдээ үзэгчдэд толилуулах гэж байна.

Тоглолтын тайз, гэрэлтүүлэг, дүрслэл, дуу хоолой, амьд хөгжмийн шийдэл нь үзэгчдэд онцгой уур амьсгал, өвөрмөц мэдрэмж төрүүлэхээр “Ocean Grey” продакшн ажиллаж байна.

Тасалбарын худалдаа Portal.mn цахим хуудсаар явагдаж байгаа бөгөөд урлагийн фенүүд түүний шинэ бүтээлийг хамгийн түрүүнд сонсох боломжтой болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх