Диплогийн дуулиант мэдүүлэг
Алдарт DJ, продюсер Дипло дуучин Кэти Перри болон Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо нартай болзож байсан тухайгаа нэгэн подкастын ярилцлагын үеэр илчилснээр олон нийтийн анхаарлыг татлаа.
Сүүлийн саруудад Кэти Перри, Жастин Трюдо нарын болзоо ил болсон бөгөөд тэд хосын зурагнуудаа олон нийтэд ил тавьсан билээ. Харин Дипло “Smart Girl Dumb Questions” подкастын нэвтрүүлэгт оролцох үеэр Квебек хотын талаар ярьж байхдаа “маш тачаангуй хот” хэмээн тодорхойлжээ. Үүний дараа хөтлөгч “Тэнд халуухан Ерөнхий сайд ч байсан шүү дээ” гэж хошигноход, Дипло инээмсэглэн:
“Би Трюдотой ч бас болзож явсан”
хэмээн хариулсан байна.
Болзооны түүх ба илэн далангүй байдлаараа алдартай Дипло
Дипло өөрийгөө бисексуаль гэдгээ олон нийтэд нуудаггүй бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүстэй болзож байсан тухайгаа илэн далангүй ярьдаг. Түүний өнгөрсөн харилцааны жагсаалтад 2014 онд болзож байсан дуучин Кэти Перри ч багтдаг.
Харин Трюдотой холбоотой асуултад тэрээр:
“Бидний болзоо нэг их хол яваагүй. Учир нь би улс төрд тийм ч их сонирхолгүй хүн”
гэж хариулжээ.
Трюдо, Перри хоёрын өнөөгийн байдал
Канадын Ерөнхий сайд асан Жастин Трюдо 2023 онд эхнэр Софи Грегуара-гаас 18 жилийн дараа салсан бөгөөд тэд гурван хүүхэдтэй. Харин дуучин Кэти Перри энэ оны хавар жүжигчин Орландо Блүүм-ээс гэрлэлтээ цуцлуулсан билээ.
