Нүүр хуудас Үйл явдал ба зар«The MongolZ» баг BLAST Rivals Fall 2025 тэмцээний эхний тоглолтдоо Украины «Passion UA»-д 1:2-оор ялагдлаа

«The MongolZ» баг BLAST Rivals Fall 2025 тэмцээний эхний тоглолтдоо Украины «Passion UA»-д 1:2-оор ялагдлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Цахим спортын Counter-Strike 2 тоглоомын дээд зэрэглэлийн BLAST Rivals Fall 2025 тэмцээн Хонконгт албан ёсоор эхэллээ. Энэхүү тэмцээнд дэлхийн шилдэг найман баг оролцож байгаа бөгөөд Монгол Улсыг төлөөлөн “The MongolZ” баг урилгаар оролцож байна.

“The MongolZ” — А хэсэгт хүчтэй өрсөлдөгчдийн эсрэг

Монголын “The MongolZ” баг энэ удаад А хэсэгт багтсан бөгөөд дараах багуудтай тулгарч байна:

  • ОХУ-ын Team Spirit
  • Саудын Арабын Team Falcons
  • Украины Passion UA

Эхний тоглолтоо “The MongolZ” баг Украины “Passion UA” багийн эсрэг Best of 3 (BO3) форматаар хийж, 1:2 онооны харьцаатайгаар ялагджээ.

  • Монголын баг Overpass мап дээр 16:14-өөр ялалт байгуулсан ч
  • Дараагийн хоёр мап дээр ялагдсанаар хэсгийн дүнгээр дөрөвдүгээр байрт бичигдсэн байна.

Хасагдахгүйн төлөөх дараагийн тоглолт

“The MongolZ” баг маргааш 12:30 цагт хэсгийн ялагдагчийн эсрэг тоглоно. Энэхүү тоглолт хасагдахгүйн төлөө явагдах бөгөөд дараагийн шатны хувь заяаг шийдэх чухал тоглолт байх юм.

Монголын цахим спортын тэргүүлэгч баг “The MongolZ” дэлхийн чансааны өндөр түвшний өрсөлдөгчдийн эсрэг хүчтэй тоглолт үзүүлж байгаа бөгөөд тэднийг 1xBet компани албан ёсоор ивээн тэтгэж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх