79 настай Шер өөрөөсөө 40 насаар дүү хайрттайгаа гэрлэхэд бэлэн гэдгээ мэдэгдэв: Дотоод эх сурвалж гэнэтийн мэдэгдэл хийлээ.
Шерийн ойрын хүн түүнийг сонгосон хайрттайгаа ийм их насны зөрүүтэй байгаад хэрхэн ханддаг талаар ярьжээ. 40 насаар дүү найз залуу Александр Эдвардс (Alexander Edwards)-тайгаа үүсгэсэн харилцаагаа олон нийтээс нуудаггүй Америкийн домогт дуучин Шер (Cher) гэрлэхээр төлөвлөж байна.
Daily Mail сэтгүүлд бичсэнээр, ирэх оны тавдугаар сард, яг 80 нас хүрэх төрсөн өдрөөрөө Шер гэрлэх бодолтой байгааг эх сурвалж задлан дэлгэжээ.
“Тэрээр тавдугаар сард болох түүхэн төрсөн өдрөөрөө түүнийхээ хамт хуримын ширээнд суухыг хүсэж байгаа” гэж ойр дотны хүмүүсийн мэдэгдэлд дурджээ.
Түүнчлэн, дотоод эх сурвалж Шерт насны их зөрүү “огт хамаагүй” бөгөөд тэрээр гурав дахь удаагаа “гэрлэхэд” бүрэн бэлэн байгааг хүлээн зөвшөөрөв: “Шер насны зөрүүнд санаа зовдоггүй, тэд хоёулаа бие биедээ бүрэн зориулахад бэлэн байна.”
Гэсэн хэдий ч хосууд одоогоор энэ мэдээнд ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Харин The Mirror сэтгүүл, дотоод эх сурвалжаас онцгой мэдээлэл авсан гэх нийтлэлээ цахим сүлжээнээс устгажээ.
Дуучин сонгосон хайрттайгаа гурван жилийн турш үерхээд буй билээ. Тэд 2022 онд Парисын Загварын Долоо хоногт танилцсан бөгөөд 2023 оны тавдугаар сард тэдний харилцаа тасарсан тухай мэдээлэгдэж байсан. Гэсэн ч тэд дахин нийлж, одоог хүртэл хамт байна.