Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесЛеонардо Ди Каприо: Time түүнийг оны хамгийн нөлөөтэй жүжигчин хэмээн тодрууллаа

Леонардо Ди Каприо: Time түүнийг оны хамгийн нөлөөтэй жүжигчин хэмээн тодрууллаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Time сэтгүүлийн 2025 оны сонголт: гол дүр нь Ди Каприо

Кино урлагийн ертөнцөд продюсер, жүжигчин, экологийн төлөө тууштай тэмцэгч гэдгээрээ танигдсан, өдгөө 51 настай Леонардо Ди Каприо “Time” сэтгүүлийн жилийн шилдэг жүжигчин гэсэн цолыг хүртжээ. Уг сэтгүүл түүний олон арван жилийн турш тасралтгүй туулсан уран бүтээлийн замналыг үнэлээд зогсохгүй, Пол Томас Андерсоны найруулсан “One battle after another” хэмээх шинэ бүтээлд гүйцэтгэсэн дүрийн амжилтыг онцлон энэ нэр хүндтэй жагсаалтад багтаасан байна.

Кино шүүмжлэлийн үнэлгээ: авьяас, мэдрэмж, сонголтын чанар

“Time” сэтгүүлд нийтлэгдсэн эсээ, шүүмжид түүнийг зөвхөн шагналын тоо, боксын оффисын амжилтаар бус, кино урлагт үзүүлж буй нөлөө, дүр сонгох хандлагаар нь онцолжээ. Кино шүүмж Стефани Захарек Леонардо Ди Каприогийн карьерын тухай ярихдаа ийн өгүүлсэн байна.

“Ди Каприо өөрийн үеийн олон хүн атаархахаар амьдралын замыг босгосон… “Оскар”-ын шагналд долоон удаа нэр нь дэвшигдсэн. Гэхдээ шагналаа ч авсан. Тэр бол авьяас өндөр мэдрэмжтэй хүн юм. Тэрээр итгэл үзүүлсэн хүмүүстэй ажилладаг, итгэж байгаа төслүүддээ хөрөнгө оруулдаг хүн. Гэхдээ материаллаг биш хүчин зүйл гэж байна. Түүний зүс царайг нь хараад бид хэзээ ч уйдахгүй” хэмээн кино шүүмж Стефани Захарек сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Түүний хэлснээр Ди Каприогийн уран бүтээлүүдэд үнэлэгддэг гол зүйл нь зөвхөн “Оскар”-ын индэр дээрх ялалт бус, харин уран бүтээлдээ хандах хариуцлага, найруулагчид, зохиолчидтойгоо бий болгодог итгэлцэл, эрсдэлтэй ч сонирхолтой төслүүдийг зоригтой сонгодог чанар аж.

Супер од болохыг хүсээгүй атлаа супер од болсон эр

“Time” сэтгүүл нийтлэлдээ Леонардо Ди Каприог Холливудын оддын тогтсон жишиг, шуугиант амьдралд өөрийгөө зориогүй, нэр хүнд хөөцөлдөж хэт “од” болохыг зориогүй нэгэн байсан хэмээн тэмдэглэжээ. Гэсэн ч олон жилийн турш нэгээс нөгөө рүү шилжих чанартай дүрүүд, нийгмийн хариуцлагатай байр суурь, байгаль орчны асуудлаар дуугарч ирсэн нь түүнийг хүссэн хүсээгүй дэлхийн хэмжээний супер одын зиндаанд аваачсан гэж дүгнэсэн байна.

Ингэснээр Леонардо Ди Каприо зөвхөн кино урлагийн тайзан дээрх алдартан бус, харин орчин үеийн поп соёл, нийгмийн хэлэлцүүлгийн нэг чухал дүр болж, “Time”-ийн 2025 оны шилдэг жүжигчин хэмээх тодотголыг авах болсон нь гайхах зүйл биш гэдгийг сэтгүүл онцолсон юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх