Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесМэрайя Кэри өвлийн Олимпын нээлтийн тайзнаа дуулна

Мэрайя Кэри өвлийн Олимпын нээлтийн тайзнаа дуулна

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Милан дахь нээлтийн ёслолд гол уран бүтээлчдийн нэгээр оролцоно

Америкийн дуучин, ая зохиогч Мэрайя Кэри ирэх онд болох өвлийн Олимпын наадмын нээлтийн ёслолын үеэр үзүүлбэрээ толилуулахаар болжээ. “Грэмми”-гийн таван удаагийн эзэн тэрээр 2025 оны хоёрдугаар сарын 6-нд Милан хотын “Сан-Сиро” цэнгэлдэх хүрээлэнд болох нээлтийн ёслолд оролцох гол хүмүүсийн нэгээр нэрлэгдсэн байна.

Милан–Кортинагийн наадмын хүрээ, өмнөх том тайзны туршлага

Милан, Кортинагийн өвлийн Олимп 2025 оны хоёрдугаар сарын 6-22-ны хооронд зохион байгуулагдах бөгөөд тамирчид Милан, Кортина, Валтеллина, Вал ди Фиемме зэрэг өөр өөр байршлаас ёслолд оролцох боломжтой гэж мэдээлжээ.

Өдгөө 56 настай М.Кэри өмнө нь спортын томоохон арга хэмжээнүүдийн тайзнаа дуулах туршлагатай. Тэрээр 2002 онд NFL-ийн “Супер Боул”, 2003 онд NBA-гийн Бүх оддын тоглолтын өмнө АНУ-ын төрийн дууллыг дуулж байсан бол 2020 оны АНУ-ын нээлттэй тэмцээний үеэр өөрийн зохиосон дууг эгшиглүүлж байжээ.

Ингэснээр тэр 2024 онд Парист болсон зуны Олимпын нээлтийн ёслолд оролцсон Селин Дион, Лэди Гага нарын дараа Олимпын нээлтийн тайзнаа үзүүлбэрээ хүргэх ээлжит уран бүтээлч болох нь.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх