Шинэ эзэн жуулчдад нээлттэй болгохоор зарласныг хөршүүд эсэргүүцэв
Майкл Жорданы тансаг харшийг худалдан авсан шинэ эзэн уг үл хөдлөх хөрөнгийг жуулчдад зориулсан гэр музей болгон ажиллуулах санаачилгаа олон нийтэд танилцуулжээ. Харин энэ шийдвэр нь хөршүүдийн дунд маргаан үүсгэж, ойр орчимд таних танихгүй хүмүүс ихээр хөлхөлдөхөөс болгоомжилсон оршин суугчдын дургүйцлийг төрүүлээд байна.
9.5 сая доллароор зарагдсан харш, өмнө нь Airbnb болон түрээсээр ашиглахыг оролдож байв
Небраска мужийн уугуул Жон Купер өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Хайланд Парк дахь харшийг 9.5 сая ам.доллароор худалдан авсан. Есөн унтлагын өрөө, 19 угаалгын өрөөтэй энэхүү үл хөдлөх хөрөнгийг авснаасаа хойш тэрээр орлогын эх үүсвэр болгох хэд хэдэн хувилбарыг туршсан бөгөөд нэг үе “Airbnb” зориулалтаар ч ашиглаж үзсэн байна. Одоо тэрээр “гэр музей” болгон өөрчилснөөр тухайн бүс нутагт эдийн засгийн хувьд ихээхэн ашигтай гэж амлажээ.
“Өвийг хамгаална” гэсэн амлалтаас өндөр түрээсийн оролдлого хүртэл: үнэ нь 89 мянга болж буув
Купер анх худалдан авсан үеэсээ өөрөө амьдрахгүй, харин өвийг хамгаална гэж сэтгэл хөдлөм байр суурь илэрхийлсээр ирсэн. Гэсэн ч янз бүрийн хэлбэрээр ашиглахыг оролдсоны эцэст энэ оны хоёрдугаар сард харшийг бүхэлд нь 230 мянган ам.доллароор түрээсийн зах зээлд гаргаж, үүнийг “спортоор амьдарч, амьсгалдаг хүмүүст зориулагдсан цорын ганц боломж” гэж тодорхойлжээ. Энэ санаа амжилт олоогүй тул одоо түрээсийн үнэ 89 мянган ам.доллар хүртэл буурсан байна.