Нүүр хуудас Дэлхийн шоу-бизнесСиа Spotify дээр Мэрайя Кэриг ардаа орхив

Сиа Spotify дээр Мэрайя Кэриг ардаа орхив

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

2025 оны Зул сарын баярын үеэр хөгжмийн ертөнцөд анхаарал татсан өөрчлөлт гарлаа. Олон жилийн турш “Зул сарын баярын хатан хаан” хэмээн нэрлэгдэж ирсэн Мэрайя Кэри энэ удаад стримингийн оргил байр сууриа алджээ.

Spotify дээр “All I Want for Christmas” тэргүүн байраа алдлаа

Сүүлийн 30 жил орчим Зул сарын үеэр хамгийн их сонсогдож, хандалтаараа тогтмол тэргүүлж ирсэн Мэрайя Кэригийн “All I Want for Christmas” дуу Spotify чарт дээр Австралийн поп дуучин Сиагийн “Snowman”-д эхний байраа алджээ. Ингэснээр энэ жилийн баярын улиралд Сиагийн бүтээл өндөр хандалттай байна.

Сиа: “Chandelier”-оос хойших замнал, дуу зохиогчийн амжилт

Sia буюу Сиа Кейт Изобел Ферлер 1990-ээд онд “Crisp” хамтлагт уран бүтээлийн гараагаа эхлүүлж, улмаар бие даасан замналыг сонгосон. Тэр 2014 онд “Chandelier” хит дуугаараа олны танил болсон бөгөөд 2025 онд 50 нас хүрч байна. Сиа өөрөө дуулахын зэрэгцээ Рианна (Diamonds), Бейонсе (Pretty Hurts), Кэти Перри зэрэг уран бүтээлчдэд дуу зохиож өгдгөөрөө алдартай. Тэр “MTV Video Music Awards”, “Billboard Music Awards”-ын шагнал хүртэж, Грэммигийн шагналд нийт 9 удаа нэр дэвшиж байжээ.

Кэригийн дуу байр ухарсан ч “хамгийн их сонсогддог” статустай хэвээрээ

Хэдийгээр энэ сард хоёрдугаар байрт орсон ч “All I Want for Christmas” нь бүх цаг үеийн хамгийн их сонсогдсон Зул сарын баярын дуу хэвээр үлдсэн гэж мэдээлэв. Харин дараагийн байруудад “Wham” хамтлагийн “Last Christmas”, Дин Мартиний “Let It Snow! Let It Snow!”, Энди Уильямсын “It’s the Most Wonderful Time of the Year” зэрэг бүтээлүүд эхний таван байрт багтжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх