Тикток дээр “лайф хак”-ийг ёжилж, үггүйгээр ойлгомжтой хэлбэрээр хялбаршуулан үзүүлдэг бичлэгүүдээрээ олонд танигдсан Хаби Лейм өөрийн брэндээ 975 сая ам.доллароор худалдах хэлцэл хийсэн талаар мэдээлэгдлээ.
Дэлхийн хамгийн олон дагагчтай Тикток од
Итали гаралтай, 25 настай Хаби Лейм нь Тикток платформ дээр 160 сая дагагчтай бөгөөд тус сүлжээнд хамгийн олон дагагчтай хэрэглэгч гэж дурдагдаж байна.
Хонконгийн фирмтэй байгуулсан хэлцлийн гол нөхцөл
Түүний эзэмшдэг “Step Distinctive Limited” компанийн хувьцааг Хонконгт төвтэй “Rich Sparkle Holdings” санхүүгийн компани худалдан авахаар тохиролцжээ. Ингэснээр “Rich Sparkle Holdings” нь Хаби Лэймийн Тикток хаяг, түүнтэй холбоотой брэндийн боломжийг ашиглан зар сурталчилгааны орлого олох нөхцөл бүрдэхээр байна.
Гэрээний дагуу 975 сая ам.долларын дүнтэй хэлцлээр “Rich Sparkle” нь Хаби Лэймийн брэнд нэрийг 36 сарын хугацаанд онцгой эрхтэйгээр ашиглах боломжтой гэж мэдээлжээ. Мөн дагагчдын баазыг арилжааны суурь болгон ашигласнаар жил бүр дунджаар 4 тэрбум ам.доллароос дээш орлого олох тооцоог тус фирм гаргасан байна.
Гэрээнд багтсан хамтын ажиллагааны чиглэлүүд
Энэхүү хэлцэлд дараах гол ажлууд багтсан гэж дурдагджээ. Үүнд, Хаби Леймийн байгуулсан “Step Distinctive” компанийн тодорхой хувийг “Rich Sparkle” худалдан авах, бусад компаниудтай хамтран түүний брэндийг ашигласан хувцас, гоо сайхан, үнэртэй ус зэрэг бүтээгдэхүүн хөгжүүлэх, мөн Хаби Лэймийн хиймэл оюунт хувилбарыг ашиглан олон хэл дээр контент бүтээх зэрэг багтсан байна.
1 comment
Энгийн контент ч хүмүүсд хүрч чаддаг юм байна