Нүүр хуудас K-popaespa-ийн NingNing Giselle-ийн болзооны цуурхалд шууд хариу өгчээ

aespa-ийн NingNing Giselle-ийн болзооны цуурхалд шууд хариу өгчээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

aespa хамтлагийн NingNing гишүүн Giselle-ийн болзооны цуурхалтай холбоотой нийтлэлд шууд сэтгэгдэл үлдээж, цахим орчинд олны анхаарлыг татлаа.

Сүүлийн үед Giselle Японы songwriter Yasuda Shintaro-той үерхэж байгаа гэх цуурхалд холбогдоод байна. K-pop idol-ууд ийм төрлийн хувийн амьдралтай холбоотой ярианд ихэвчлэн шууд хариу өгдөггүй ч NingNing энэ удаа өөрөөр хандсан нь фенүүдийг гайхшируулжээ.

Instagram дахь нэгэн аккаунт Giselle болон Yasuda Shintaro нарын болзооны цуурхлын тухай нийтлэл оруулсан байна. Харин уг нийтлэл дор NingNing инээж буй emoji үлдээсэн нь хурдан хугацаанд олон нийтийн сүлжээнд тархжээ.

Фенүүд түүний энэ сэтгэгдлийг хөгжилтэй, гэнэтийн үйлдэл гэж хүлээн авч байна. Зарим нь NingNing ийм байдлаар цуурхлыг шоолж, ноцтой биш гэдгийг илэрхийлсэн байж магадгүй гэж таамаглажээ.

Нэг хэрэглэгч “NingNing Giselle, Shintaro нарын болзооны цуурхлын тухай пост дээр comment үлдээсэн гэж үү?” хэмээн гайхсан бол өөр нэг нь “энэ үнэхээр инээдтэй байна” гэж бичсэн байна.

Мөн зарим фенүүд эмэгтэй idol болзооны цуурхалд ингэж шууд хариу өгч байгаа нь ховор тохиолдол гэж онцолжээ. Тэдний үзэж буйгаар K-pop салбарт ийм цуурхалд хандах дарамт их байдаг тул NingNing-ийн энгийн, хошин байдлаар хариу өгсөн нь анхаарал татсан байна.

Одоогоор Giselle болон Yasuda Shintaro нарын талаас уг болзооны цуурхлын талаар албан ёсны тайлбар хийгээгүй байна.

aespa-ийн NingNing Giselle-ийн болзооны цуурхалд шууд хариу өгчээ

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх