aespa хамтлагийн Winter ILLIT-ийн Iroha-той хамт TikTok бичлэг нийтэлсний дараа цахим орчинд маргаан дэгдлээ. Энгийн challenge бичлэг мэт харагдсан энэ үйлдэл NewJeans болон ILLIT-ийн фенүүдийн хоорондын хурц уур амьсгалтай давхацсанаар илүү том хэлэлцүүлэг болж хувирсан байна.
Маргаан Winter ILLIT хамтлагийн Iroha-той хамт TikTok бичлэг хийснээс эхэлжээ. Одоогоор aespa “WDA” нэртэй урьдчилсан синглээ, харин ILLIT “It’s Me” дуугаа сурталчилж байгаа юм. Ижил хугацаанд comeback хийж буй хамтлагууд TikTok challenge-д хамтрах нь K-pop салбарт түгээмэл үзэгдэл боловч энэ удаагийн бичлэг фенүүдийн анхаарлыг онцгой татсан байна.
Үүний гол шалтгаан нь aespa болон NewJeans-ийн дотно харилцаа гэж фенүүд үзжээ. NewJeans болон ILLIT нь ADOR-ийн экс захирал Min Hee Jin болон BeLift Lab-ийн хоорондын олон нийтэд ил болсон маргаантай холбогддог. Энэ нөхцөл байдлаас үүдэн NewJeans болон ILLIT-ийн фэндомуудын харилцаа нэлээд хурцадсан хэвээр байгаа юм.
Ийм үед aespa-ийн гишүүн ILLIT-ийн Iroha-той хамт TikTok хийсэн нь зарим NewJeans-ийн фенүүдэд таагүй санагдаж, тэд үүнийг “урвалт” мэтээр хүлээн авчээ. Нөгөө хэсэг нь энэ бол ердөө л уран бүтээлийн сурталчилгааны үеийн энгийн challenge бөгөөд хэт улс төржүүлж, дуулиан болгох шаардлагагүй гэж үзэж байна.
Цахим орчинд зарим хэрэглэгч aespa-г шүүмжилж, тэднийг байр суурьгүй, нөхцөл байдлаас ашиг хайдаг гэж буруутгасан байна.
Нэг хэрэглэгч:
“aespa бол миний харж байсан хамгийн боломж ашигладаг хамтлаг. Ямар ч итгэл үнэмшилгүй, өөрт нь ашигтай зүйл ярьж, салхи хаашаа үлээнэ тийшээ явдаг”
хэмээн бичжээ.
Өөр нэгэн хэрэглэгч:
“Tokki нар яг одоо урвагдсан мэт мэдэрч байна гэж ярьж байна”
гэж сэтгэгдэл үлдээсэн байна.
Мөн зарим фен NewJeans-ийн Minji-г дурдан:
“Өө Minji, хамгийн сайн найз чинь чамаас урвачихлаа, ямар санагдаж байна”
хэмээн бичжээ.
Гэсэн ч олон хүн aespa-ийн энэ үйлдлийг санаатай маргаан өдөөсөн алхам гэж үзэх нь үндэслэлгүй гэж тайлбарлаж байна. K-pop хамтлагуудын дунд TikTok challenge хийх нь сурталчилгааны хэвийн нэг хэсэг бөгөөд тухайн хамтлагуудын хоорондын бизнес, агентлагийн маргаантай шууд холбоотой гэж дүгнэх боломжгүй гэж тэд үзжээ.
Энэ маргаан нь K-pop фэндомуудын дотоод зөрчил ямар эмзэг түвшинд хүрснийг дахин харууллаа. Одоогийн уур амьсгалд нэгэн энгийн TikTok бичлэг хүртэл хамтлаг хоорондын “тал сонголт” мэтээр тайлбарлагдаж, томоохон онлайн маргаан үүсгэх шалтгаан болж байна.
1 comment
“aespa бол миний харж байсан хамгийн боломж ашигладаг хамтлаг. Ямар ч итгэл үнэмшилгүй, өөрт нь ашигтай зүйл ярьж, салхи хаашаа үлээнэ тийшээ явдаг” ene barag……….