Нүүр хуудас K-popBLACKPINK-ийн Lisa 2026 оны ДАШТ-ий нээлтийн тайзнаа гарахаар болжээ

BLACKPINK-ийн Lisa 2026 оны ДАШТ-ий нээлтийн тайзнаа гарахаар болжээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Lisa FIFA-тай тоглолтын гэрээ байгуулсан гэж мэдээлэв

BLACKPINK хамтлагийн Lisa ирэх сард болох 2026 оны Хойд, Төв Америк болон Карибын бүсийн хөлбөмбөгийн ДАШТ-ий нээлтийн ёслолд оролцох төлөвтэй байна.

The New York Times-ийн харьяа спортын хэвлэл The Athletic-ийн мэдээлснээр, Lisa Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-тай тоглолтын гэрээ байгуулжээ.

Нээлтийн ёслол гурван улсад хуваагдана

2026 оны ДАШТ Канад, АНУ, Мексик гэсэн гурван улсад зохион байгуулагдах тул нээлтийн ёслолыг гурван хэсэгтэйгээр хийхээр төлөвлөсөн байна.

Lisa АНУ-ын Лос-Анджелес хотын SoFi Stadium-д болох нээлтийн хэсэгт оролцох бөгөөд АНУ, Парагвайн шигшээ багийн тоглолтын өмнө тайзнаа гарах төлөвтэй аж.

Тэрээр Katy Perry, Future, DJ Snake зэрэг уран бүтээлчидтэй нэг тайзан дээр тоглохоор байна.

Канад, Мексикийн тайзанд ч алдартнууд оролцоно

Торонто хотод болох ёслолд Michael Bublé, Alanis Morissette, Alessia Cara нар оролцох бол Мексикийн Estadio Azteca цэнгэлдэх хүрээлэнд болох хэсэгт Maná, Alejandro Fernández, Belinda, Tayla нар тоглох аж.

АНУ болон Канад дахь тайзны үзүүлбэр тус бүр 13 минут үргэлжлэхээр төлөвлөгдсөн бол Мексикийн хэсэг 16 минут 30 секунд үргэлжилнэ гэж мэдээлжээ.

К-поп эмэгтэй соло артист ДАШТ-ий тайзнаа

Lisa ДАШТ-ий нээлтийн тайзнаа гарахаар болсон нь к-поп салбарын хувьд анхаарал татсан үйл явдал болж байна.

Өмнө нь BTS-ийн Jungkook 2022 оны Катарын ДАШТ-ий нээлтийн ёслолд оролцож, албан ёсны дуу болох “Dreamers”-аа толилуулж байсан. Харин энэ удаа к-попийн эмэгтэй соло артист дэлхийн хөлбөмбөгийн хамгийн том тайзнаа гарахаар болжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх