Coachella дээрх Anyma-тай хамтарсан үзүүлбэр маргаан дагууллаа
BLACKPINK-ийн Lisa Coachella 2026 наадмын үеэр Anyma-тай хамтран үзүүлсэн тоглолтынхоо дараа ер бусын, хачирхалтай шүүмжлэлд өртөөд байна.
Маргаан Lisa наадмын хоёр дахь weekend-ийн үеэр Anyma-гийн тайзан дээр гарч, тэдний хамтарсан “Bad Angel” дууг дуулснаас эхэлжээ. Anyma-гийн эхний weekend-ийн тоглолт цуцлагдсан байсан тул Lisa-гийн оролцоо фенүүдийн дунд ихээхэн хүлээлт үүсгэсэн юм.
Гэвч удалгүй Taylor Alesia нэртэй YouTuber уг үзүүлбэрийг “чөтгөрийн зан үйл” байсан гэж мэдэгдсэн бичлэг нийтэлжээ. Тэрээр тайзны концепц “Eden” нэртэй байсныг онцолж, үүнийг Христийн шашны Библи дэх Garden of Eden-тэй холбон тайлбарласан байна. Мөн тоглолт шөнө дунд болсон нь “witching hour” буюу илбэ, хараалтай холбогддог цаг гэж дурджээ.
Alesia 50 фут өндөр CGI Lisa нь Есүсийн ирэлтийг бэлгэдсэн гэж үзсэн бөгөөд Lisa-гийн өмссөн “Omen” нэртэй хувцсыг ч онцолсон байна. Тэрээр мөн Lisa-гийн амжилтыг “чөтгөрийн сүнснүүд”-тэй холбож, alter-ego ашиглахыг чөтгөрийн дахин төрөх хэлбэр мэтээр тайлбарлажээ. Ингэхдээ Христийн шашинд байдаг “дахин төрөх” ойлголттой эсрэгцүүлсэн байна.
Alesia-гийн бичлэгийн зарим хэсгийг ойлгоход төвөгтэй байсан ч түүний байнгын үзэгчид уг тайлбартай санал нийлж буйгаа илэрхийлжээ.
Фенүүд цуурхлыг шоолж, хуйвалдааны онол гэж үзэв
Lisa болон Anyma-гийн Coachella дахь тайзыг “нууц чөтгөрийн зан үйл” байсан гэх санааг фенүүд тэр даруй эсэргүүцэж, сошиал орчинд шоолсон өнгө аястай сэтгэгдлүүд нийтэлсэн байна.
Нэгэн хэрэглэгч “Тэгэхээр Lisa болон Anyma-гийн Coachella үзүүлбэр чөтгөрийн зан үйл байсан юм байна л даа” гэж бичжээ.
Өөр нэгэн фен “Би үүнийг тоглоом гэж бодсон чинь тэр үнэхээр ноцтой ярьж байсан байна, уйллаа” хэмээн хошигносон байна.
Мөн “Буддын шашинтай хүн чөтгөрийн зан үйл удирдаж байна гэх ойлголт” гэж ёжилсон сэтгэгдэл ч гарчээ.
Маргаан өрнөхийн хэрээр олон хүн энэ тайлбарыг үндэслэлгүй, хэт туйлширсан хуйвалдааны онол гэж үзсэн байна. Шашны итгэл үнэмшил хувь хүний асуудал боловч ийм төрлийн хэтрүүлсэн тайлбарууд зарим үед аюултай үр дагаварт хүргэж болзошгүйг зарим хэрэглэгч анхааруулжээ.