Улирлын идэвх сул үе байсан ч орлого 39.5 хувиар өсжээ
HYBE оны эхний улиралд томоохон өсөлт үзүүллээ. Үүнд BTS-ийн эргэн ирэлт голлох нөлөө үзүүлсэн байна.
Дөрөвдүгээр сарын 29-нд HYBE I улирлын орлогоо 698.3 тэрбум вон буюу ойролцоогоор 470 сая ам.долларт хүрсэн гэж мэдээлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийн 500.6 тэрбум воноос 39.5 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд компанийн хувьд I улирлын шинэ дээд амжилт болсон байна.
Гэсэн хэдий ч компанийн үйл ажиллагааны ашиг алдагдалтай гарчээ. HYBE энэ улиралд 196.6 тэрбум воны үйл ажиллагааны алдагдал бүртгэсэн бол өнгөрсөн оны мөн үед 21.6 тэрбум воны ашигтай ажиллаж байсан юм.
Компанийн тайлбарласнаар, алдагдлын гол шалтгаан нь нэг удаагийн нягтлан бодох бүртгэлийн зардалтай холбоотой байжээ. Тодруулбал, chairman Bang Si Hyuk ажилтнуудын урамшууллыг санхүүжүүлэх зорилгоор хувьцаа хандивласантай холбоотой 255 тэрбум воны зардал туссан байна. HYBE-ийн зүгээс энэ нь бодит мөнгөн урсгал гараагүй, зөвхөн бүртгэлийн шинжтэй зардал гэдгийг онцолжээ.
Энэ зардлыг хасаж тооцвол компанийн тохируулсан үйл ажиллагааны ашиг 58.5 тэрбум вон болсон байна.
BTS-ийн ARIRANG цомог борлуулалтыг огцом өсгөв
HYBE-ийн үндсэн үйл ажиллагаанаас олсон орлого буюу цомгийн борлуулалт, streaming, тоглолт, сурталчилгааны орлого жилийн өмнөхөөс 25.2 хувиар өсөж, 403.7 тэрбум вонд хүрчээ.
BTS-ийн шинэ comeback энэ өсөлтөд хамгийн том түлхэц болсон байна. Цомог болон хөгжмийн борлуулалт 98.9 хувиар өсөж, 271.5 тэрбум вонд хүрсэн гэж мэдээлжээ.
Тус хамтлагийн шинэ цомог ARIRANG эхний өдрөө 3.98 сая хувь борлогдсон бөгөөд Billboard 200 чартыг гурван долоо хоног дараалан тэргүүлсэн анхны K-pop бүтээл болсон байна.
Мөн ENHYPEN, KATSEYE зэрэг HYBE-ийн бусад артистууд ч компанийн улирлын үзүүлэлтэд хувь нэмэр оруулжээ.
Шууд бус орлого буюу merchandise, licensing болон fan platform-оос олсон орлого 65.5 хувиар өсөж, 294.7 тэрбум вонд хүрсэн байна. HYBE-ийн фен платформ Weverse мөн шинэ дээд үзүүлэлт тогтоож, сарын дундаж идэвхтэй хэрэглэгчдийн тоо өмнөх улирлаас 20 хувиар нэмэгджээ.
Цаашид HYBE II улиралд өсөлт үргэлжилнэ гэж тооцож байна. Tomorrow X Together, TWS, ILLIT зэрэг артистуудын шинэ бүтээлүүд болон BTS-ийн ARIRANG world tour-ийн үр нөлөө компанийн дараагийн улирлын үзүүлэлтэд нөлөөлөх төлөвтэй байна.