BTS-ийн Jungkook саяхан хийсэн шууд дамжуулалтынхаа үеэр өөрийн авч явдаг эм, витамин бүхий том цүнхээ үзүүлсэн нь фенүүдийн анхаарлыг ихээр татжээ. Түүний цүнхнээс олон төрлийн савтай бүтээгдэхүүн гарч ирсэн бичлэг богино хугацаанд цахим орчинд тархаж, эрүүл мэндийнх нь талаар санаа зовсон сэтгэгдлүүд нэмэгдсэн байна.
Jungkook шууд эфирийн үеэр цүнхээ үзүүлэхдээ дотор нь ихэвчлэн витамин байдаг гэж тайлбарлажээ.
“Энэ бол миний эмийн цүнх. Өөрөөр хэлбэл витамины цүнх гэсэн үг. Маш их байгаа… Өглөө уудаг витаминууд маань… Надад их олон бий” гэж Jungkook инээмсэглэн хэлсэн байна.
Цүнхнээс олон төрлийн бүтээгдэхүүн гарч иржээ
Шууд эфирээс авсан хэсгүүд олон нийтийн сүлжээ болон Солонгосын онлайн нийгэмлэгүүдэд хурдан тархсан байна.
Нэгэн хэрэглэгч Jungkook-ийн цүнхэнд харагдсан зүйлсийг дурдан:
“Витамин, ханиадны эм, хоолойн эм, харшлын эм, нойрны эм, цайр, магни гэх мэт… үнэхээр маш их байна. Эрүүл байгаарай, гуйя” гэж бичжээ.
Гэхдээ эдгээр бүтээгдэхүүний яг ямар төрлийн эм байсан, бүгдийг нь Jungkook тогтмол хэрэглэдэг эсэх талаар албан ёсны мэдээлэл гараагүй байна.
Фенүүд “Энэ бүхнийг үнэхээр уудаг юм болов уу?” гэж асуув
Jungkook-ийн эм, витамин хадгалдаг цүнхийг харсан хэрэглэгчдийн зарим нь түүний эрүүл мэндэд санаа зовж байгаагаа илэрхийлжээ.
Тэдний дунд:
“Ийм их витамин хэрэглэх нь зүгээр юм уу? Витамин уугаад л цадчих юм биш үү?”
“Энэ бүхнийг хэрэглэвэл өөр юм идэх зай ч үлдэхгүй юм шиг байна.”
“Бүгдийг нь нэг дор хэрэглэдэг гэж бодохгүй байна. Хэрэгтэй үедээ сонгож авдаг байх.”
“Элэг нь зүгээр байгаа болов уу?”
“Элэгт зориулсан эм ч хэрэглэж байна… элэгний үзүүлэлт нь бага зэрэг өндөр байдаг юм болов уу.”
гэх мэт сэтгэгдлүүд гарсан байна.
Аялан тоглолтын үеэр биеийн байдлаа хамгаалах хэрэгтэй гэж үзжээ
Зарим хэрэглэгч Jungkook шиг хуваарь ихтэй уран бүтээлчдийн хувьд эрүүл мэнддээ тогтмол анхаарах шаардлагатайг онцолсон байна.
“Алдартнуудын хувьд бие нь өөрсдийнх нь хамгийн чухал хөрөнгө учраас эрүүл мэндээ сайн хамгаалах хэрэгтэй.”
“Аялан тоглолтын үеэр биеийн байдал хамгийн чухал. Тиймээс зарим нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай байх.”
гэж хэрэглэгчид бичжээ.
Мөн Jungkook бүтээгдэхүүнүүдээ жижиг саванд хуваалгүй, анхны савлагаатай нь авч явж байгааг зарим фен хөгжилтэй байдлаар онцолсон байна.
“Бүгдийг нь бүр савтай нь авч явдаг юм байна. Яг ямар витамин хэрэглэдэг нь сонин байна” гэх сэтгэгдэл ч гарчээ.
Фенүүдийн гол хүсэл нь Jungkook-ийг эрүүл байхыг харах
Шууд дамжуулалтын үеэр Jungkook өөрөө эмийн цүнхээ хөнгөн, хөгжилтэй байдлаар танилцуулсан ч цахим хэрэглэгчид түүний завгүй хуваарь, тоглолтуудыг бодолцон эрүүл мэндэд нь санаа зовсон байна.
Гэсэн хэдий ч бичлэгээс харагдсан олон савтай бүтээгдэхүүн нь бүгд эмчилгээний зориулалттай эсвэл өдөр бүр хэрэглэдэг зүйлс гэсэн үг биш бөгөөд Jungkook өөрөө тэдгээрийг хэрхэн, ямар давтамжаар хэрэглэдгээ дэлгэрэнгүй тайлбарлаагүй юм.