Нүүр хуудас УрлагG-Dragon XXI зууны хамгийн ганган 25 одын нэгээр нэрлэгдлээ

G-Dragon XXI зууны хамгийн ганган 25 одын нэгээр нэрлэгдлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“Complex” сэтгүүл Азиас ганцхан G-Dragon-ыг онцлов

АНУ-ын загвар, соёл урлагийн нэр хүндтэй хэвлэл болох “Complex” сэтгүүл “XXI зууны хамгийн стиль сайтай 25 од” буюу “The 25 Best Dressed Celebrities of the 21st Century” нэртэй чансаагаа олон нийтэд танилцууллаа. Энэхүү жагсаалтад Ази тивийг төлөөлөн БНСУ-ын дуучин G-Dragon ганцаараа багтсан нь олны анхаарлыг татаж байна.

Тэр 16 дугаар байрт бичигдсэн бол энэхүү “ганган” оддын жагсаалтыг Канье Уэст тэргүүлжээ. Жагсаалтыг бүрэн эхээр нь сонины албан ёсны хуудсаар дамжуулан үзэх боломжтой гэж мэдээлсэн байна.

“G-Dragon стандартыг тогтоодог” хэмээн “Complex” онцолжээ

“Complex” сэтгүүл өөрийн нийтлэлдээ G-Dragon-ы загварын нөлөө, к-попын стилийг өөрчилсөн байр суурийг онцлон:

“Өнөөдөр том загварын агентлаг болгон өөрийн төлөөлөгч болох к-поп одтой болжээ. Гэхдээ загварын ертөнцтэй холбоотой хүн бүхэн G-Dragon стандартыг тогтоодог гэдгийг мэднэ. Замналаа эхлээд хориод жил болж байгаа ч тэрбээр солонгос попын стилийг өөрчилж, хил хязгаарыг давсан хэвээр байна. G-Dragon 2016 онд “Chanel” брэндийн Азийн анхны элч төлөөлөгч болж байлаа”

хэмээн бичжээ.

Ийнхүү түүнийг зөвхөн к-попын тайзны одоор нь бус, дэлхийн өндөр зиндааны загварын ертөнцөд чиг хандлага тогтоодог, загварын дүр дүрслэлийг шинэ түвшинд гаргасан уран бүтээлчийн нэг гэж үнэлэн дүгнэсэн байна.

Дэлхийг тойрох “Übermensch” аялан тоглолтдоо бэлтгэж байна

Одоогийн байдлаар G-Dragon “Übermensch” нэртэй дэлхий тойрох аялан тоглолтынхоо бэлтгэлийг хангаж байгаа бөгөөд тус тоглолтын хүрээнд Сөүл хотод тоглолтоо хийхээр зэхэж байна. Түүний энэхүү томоохон турне дэлхийн 16 хотод зохион байгуулагдах бөгөөд хөгжим сонирхогчид, загвар шүтэгчид, к-попын фанатуудын анхаарлыг улам бүр татаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх