Улирлын анхны томоохон шалгалт болсон BLAST.tv Austin Major 2025 дээр The MongolZ финал хүртэл шалгарсан ч тухайн үед ялагдашгүй байсан Vitality-д л дийлдсэн билээ. Одоо Францын багийн форм мэдэгдэхүйц унасан байгаа энэ үед Монголын бүрэлдэхүүн хоёр дахь том тэмцээн болох StarLadder Budapest Major 2025 дээр түрүүлэх бодит магадлалтай юу гэдэг асуултыг авч үзье.
Формат ба шагналын сан
Улирлын сүүлчийн CS2-ийн мажор болох StarLadder Budapest Major 2025 тэмцээн 2025 оны 11-р сарын 24-нөөс 12-р сарын 14-ний хооронд Унгар улсад болно. Тэмцээн Swiss системтэй гурван хэсгийн шат, дараа нь ганц хожигдлоор хасагдах плей-оффоор шийдэгдэх бүтэцтэй.
1-р шат (11-р сарын 24–27) – 16 баг 2-р шатанд гарах 8 эрхийн төлөө тоглоно;
2-р шат (11-р сарын 29–12-р сарын 2) – урилгатай 8 баг болон 1-р шатнаас шалгарсан 8 баг нийлж, 3-р шатны 8 байрны төлөө өрсөлдөнө;
3-р шат (12-р сарын 4–7) – 3-р шатны урилгатай 8 баг болон 2-р шатны шилдэг 8 баг плей-оффын 8 эрхийн төлөө тоглоно;
Плей-офф (12-р сарын 11–14) – 3-р шатны шилдэг 8 баг CS2 дэлхийн аваргын титмийг нэг удаагийн хасагдах шатны форматаар булаалдана.
Тэмцээн эхлэхийн өмнө зохион байгуулагчид мажорын финалыг түүхэндээ анх удаа Best of 5 форматтайгаар явуулахаа зарласан. Ингэснээр хоёр мап дараалан алдсан баг ч буцаж ирэх боломжтой болж, шийдвэрлэх тоглолтын чанар, тамирчдын сэтгэл зүйн тэсвэрийг шалгах болно.
Нийт шагналын сан 1 250 000 ам.доллар, үүнээс аварга 500 000 ам.доллар авна. Гэвч хамгийн том шагнал нь нэр хүнд юм – Counter-Strike 2 гарснаас хойш одоогоор нэг ч баг хоёр мажорын цом аваагүй байгаа. NAVI нь PGL Major Copenhagen 2024, Spirit нь Perfect World Shanghai Major 2024, Vitality нь BLAST.tv Austin Major 2025 тэмцээнд тус тус түрүүлээд байна.
Фаворит ба дутуу үнэлэгдсэн багууд
Статистикийн хувьд 3-р шатны урилгатай багууд болох FURIA, Vitality, Falcons, The MongolZ, MOUZ, Spirit, G2, paiN Gaming нар илүү давуу байр суурьтай. Гэвч бодит байдал таамаглахад хэцүү – NAVI зэрэг өмнөх шатнаас гарч ирэх багууд том нэрсийг эрт хасаж мэднэ.
Одоогийн формыг харгалзан үзвэл хамгийн хүчтэй гурван өрсөлдөгчийг FURIA, The MongolZ, Vitality гэж нэрлэж болно.
FURIA
Бразилийн бүрэлдэхүүн зуны амралтаас ирээд FISSURE Playground #2, Thunderpick World Championship 2025, IEM Chengdu 2025, BLAST Rivals Fall 2025 гэсэн дараалсан дөрвөн тэмцээний цомыг avсан. Эдгээр тэмцээний финалууд дээр FURIA The MongolZ, NAVI, Vitality, Falcons зэрэг дэлхийн шилдэг багуудыг ялж, Valve-ийн албан ёсны чансаанд нэгдүгээр байрт гарсан.
Тэдний сэргэн мандалтад хавар нэгдсэн Латвын YEKINDAR, Казахын molodoy нар гол нөлөө үзүүлж байна. Тэдний хажууд 34 настай ахлагч, хоёр удаагийн Major аварга FalleN Bo5 форматын 15 их финалын 14-т нь хожсон туршлагатай хэвээр бөгөөд FURIA-г анхны CS2 дэлхийн аварга болгох бүрэн чадавхтай.
The MongolZ
1xBet Монголоос-той хамтран ажилладаг залуу Монголын бүрэлдэхүүн BLAST.tv Austin Major 2025 дээр мөнгөн медаль хүртэж, Esports World Cup 2025-т цомыг өргөж, намрын эхээр Valve чансаанд дэлхий тэргүүлсэн. Жилийн хоёрдугаар хагаст тэдний эрч арай намдсан ч багийн цөм баттай хэвээр байна.
Түүнчлэн Senzu-г controlez орлон тоглохоор болсон. Багийн шинэ гишүүн хоёр томоохон тэмцээнд оролцсон бөгөөд тоглолтоороо боломжийн сайн түвшин харуулсан. Магадгүй энэ сэлгээ нь Остинд Vitality-г дийлэхэд дутаж байсан тоглолтын тогтвортой байдал, шийдвэр гаргалтыг авчирч, Будапештэд The MongolZ-д нэг алхам урагш хийх түлхэц болж мэднэ.
Vitality
Францын багийн 2025 оны хоёрдугаар хагас нь тэдний улирлын эхний давамгай үеэс эрс ялгаатай байна. Ropz-ийг элсүүлснээс хойш “зөгий”-нүүд оролцсон зургаан тэмцээндээ бүгдэд нь түрүүлж, ESL Grand Slam 5-р улирлыг хааж, BLAST.tv Austin Major 2025-ын аварга болсон.
Гэхдээ зуны завсарлагаас хойш тоглолтын түвшин буурсан – зөвхөн ESL Pro League 22-р улиралд аваргалж, харин BLAST Open Fall 2025 болон IEM Chengdu 2025 тэмцээнд финалд хүрээд ялагдал хүлээсэн. Гэхдээ үүнээс үл хамааран Vitality өмнөх мажорын аварга багийн хувьд Budapest Major-ийн фаворитын жагсаалтаас гараагүй байна.
Гэнэтийн амжилт гаргаж мэдэх багууд: Falcons, MOUZ, Spirit, NAVI
StarLadder Budapest Major 2025 дээр хамгийн сонирхолтой “далд аюул” болсон багуудад Falcons, MOUZ, Spirit, NAVI орно. Falcons, MOUZ хоёр амжилтад хүрэх бүх нөөцтэй ч 2025 онд тус бүр ганцхан цолтой, оролцсон дөрвөн финалдаа бүгдэд нь ялагдсан билээ.
Spirit-д шинээр ирсэн Zweih, tN1R нар одоогоор багийн хэмнэлийг бага зэрэг алдагдуулсан ажиглагдаж байна. NAVI-д академиас гарч ирсэн makazze нь jL-ийн орон зайг бүрэн нөхөж чадахгүй байгаа бөгөөд w0nderful нь b1t-ээс тогтворгүй хэвээр. Гэсэн ч тоглолтын оноолт, сугалаа, мап сонголт таарч, нэг нь финалд гарч ирвэл дээр дурдсан гурван фаворитын аль нэгийг унагах бүрэн боломжтой.
Pick’Em Challenge: сонголтоо хийх цаг
2025 оны StarLadder Budapest Major 2025 эхлэхэд ердөө хэдхэн хоног үлдээд байна. Одоо бол Valve-ийн албан ёсны Pick’Em Challenge-д өөрийн фаворит, амжилт гаргана гэж бодож буй багуудаа сонгоход хамгийн тохиромжтой мөч.
The MongolZ үнэхээр Будапештэд Монголын CS-ийн түүхэнд анхны мажорын алтан цомыг авчирч, дэлхийн аварга болж чадах уу гэдэг нь тун удахгүй тодорхой болно.
2 сэтгэгдэлүүд
Алт ч арай хэцүү байж магадгүй ч топ байр авах боломжтой
Өрсөлдөгч багууд хүчтэй ч манайхан сайжирч байна