Нүүр хуудас K-pop“Golden” дуу К-попын анхны Грэмми авч, түүхийг шинээр бичлээ

“Golden” дуу К-попын анхны Грэмми авч, түүхийг шинээр бичлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

“KPop Demon Hunters” анимэйшн К-попын босгыг дахиад нэг шат ахиуллаа

Netflix-ийн “KPop Demon Hunters” бүрэн хэмжээний анимэйшний гол дуу болох “Golden” нь 68 дахь удаагийн Грэммийн шагнал гардуулах ёслолд “Best Song Written for Visual Media” төрөлд түрүүлж, K-pop урсгалын түүхэнд анх удаа Грэммийн алтан граммофон авчирсан уран бүтээл боллоо.

Ингэснээр К-поп нь зөвхөн нэр дэвшигч биш, харин Грэммийн бодит ялагч болох түвшинд хүрснийг харуулж байна. Өмнө нь K-pop уран бүтээлчид уг ёслолд хэд хэдэн удаа нэр дэвшиж байсан ч шагнал хүртэж байгаагүй.

Лос Анжелес хотын Crypto.com Arena-д болсон нээлтийн хэсэгт шагналыг гардуулж, “Golden” бүтээсэн багийн гишүүд болох И Жэ, Teddy, 24, Ido нарт албан ёсоор Грэммийн эзэн цол хүртээлээ.

Энэхүү дууны бүтээлч багийн гол тулгуур Teddy нь Big Bang, BLACKPINK зэрэг К-попын алдарт хамтлагуудаас олон хит төрүүлж байсан туршлагатай продюсер учраас түүнийг тайзан дээр “К-попын анхдагч” хэмээн тодотгон онцолж, тусдаа хүндэтгэл үзүүлсэн байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх