Нүүр хуудас K-popHan So Hee шинэ залуутай болсон уу гэх яриа дэгдэж, нууцлаг эртэй авхуулсан зураг олны анхаарлыг татлаа

Han So Hee шинэ залуутай болсон уу гэх яриа дэгдэж, нууцлаг эртэй авхуулсан зураг олны анхаарлыг татлаа

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Жүжигчин бүсгүй Hong Tae Joon-той хамт буй зургуудаараа үерхлийн цуурхал өдөөв

Өмнөд Солонгосын жүжигчин Han So Hee шинэ зургуудаа нийтэлсний дараа хувийн амьдралтай нь холбоотой шинэ таамаг цахим орчинд хүчтэй өрнөж эхэллээ. Түүнийг модель Hong Tae Joon-той хэтэрхий дотно, яг л хосууд шиг уур амьсгалтай харагдсан гэж үзэх хүн цөөнгүй байна.

Han So Hee дөрөвдүгээр сарын 7-нд сошиал хуудсандаа хэд хэдэн зураг нийтэлж, тэдгээрийн доор “forever young” хэмээх энгийн атлаа дурсамж төрүүлэм тайлбар бичжээ.

Нийтэлсэн зургууд нь янз бүрийн зураг авалт, бичлэгийн арын агшнуудыг харуулсан байна. Тэдгээрийн дундаас хамгийн их анхаарал татсан нэг зурагт Hong Tae Joon ханцуйгүй энгийн өмсгөлтэй, араас нь Han So Hee-ийн ард зогссон харагдана. Тэр нойрмог төрхтэйгөөр нүдээ үрж байгаа мэт бөгөөд яг дөнгөж сэрсэн хүн шиг уур амьсгал төрүүлжээ. Харин Han So Hee камер руу өөрийн танил болсон зүүдлэг, нууцлаг төрхөөр ширтэж байгаа нь тэр мөчийг бүр ч онцгой болгосон байна.

Энэ хоёрын хоорондын натурал, хүч чармайлтгүй мэт харагдах зохицол олон фений дунд тэднийг үнэхээр романтик холбоотой байж магадгүй гэх яриаг өдөөжээ. Бусад зурагт ч Hong Tae Joon номын тавиур налан тайван зогсож, зураг авалтын чөлөөтэй, илүү бодит мэдрэмжтэй хэв маягт ууссан харагдсан байна.

Han So Hee 2017 онд дебют хийснээсээ хойш салбарын хамгийн эрэлттэй оддын нэг хэвээр байгаа юм. Энэ оны нэгдүгээр сард гарсан Project Y киноны дараа ч түүний уран бүтээлийн хурдац саараагүй бөгөөд Intern зэрэг хүлээлт өндөртэй шинэ төслүүдэд оролцохоор ажиллаж байна.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх