League of Legends-ийн улирлын дундын хамгийн чухал тэмцээн болох 2025 Mid-Season Invitational (MSI 2025) зургадугаар сарын 27-нд Канадын Ванкувер хотод эхэлнэ. Энэхүү тэмцээн нь хоёрдугаар хагаст өрнөсөн мэргэжлийн тоглолтуудыг дүгнэж, улирлын “шилдгийн шилдгийг” тодруулах болно. 1xBet Монгол онлайн мэргэжилтнүүдийн бэлтгэсэн энэхүү мэдээнд тэмцээний бүтэц, оролцогч багууд болон аваргын гол өрсөлдөгчдийг онцолж байна.
Оролцогчдын шалгаруулалт
MSI 2025 тэмцээнд таван бүс нутгийн шилдэг 10 баг оролцоно. Тэдний байр суурь, хуваарилалт нь 2025 First Stand Tournament (FST 2025) болон тухайн бүсийн сплитийн дүнгээр тодорхойлогдсон бөгөөд нийт хоёр шаттайгаар тэмцээн явагдах юм.
Bracket Stage шатанд Солонгосын Gen.G Esports, T1, Европын KOI, Anyone’s Legend (Хятад), Тайванийн CTBC Flying Oyster, Латин Америкийн хойд бүсийн FlyQuest багууд шууд шалгарсан. Харин Play-In шатнаас Европын G2 Esports, Хятадын Bilibili Gaming, Вьетнамын GAM Esports, Бразилын FURIA багууд хоёр эрхийн төлөө өрсөлдөнө.
Солонгосын Hanwha Life Esports баг FST 2025 тэмцээнд түрүүлснээр Gen.G болон T1 багт Bracket шатны давуу эрх олдсон бол Team Liquid-ийн амжилтаар LTA North бүс өмнөд бүсээс илүү давуу байр суурь эзэлсэн.
Тэмцээний формат
2025 оны Mid-Season Invitational тэмцээн зургаадугаар сарын 27-ноос долдугаар сарын 12 хүртэл Канадын Pacific Coliseum танхимд офлайн хэлбэрээр зохион байгуулагдана. Нийт шагналын сан нь 2 сая ам.доллар бөгөөд аварга баг нь 2025 оны World Championship тэмцээнд шууд оролцох эрх авна.
Play-In шатанд оролцогч дөрвөн баг давхар хасагдах журмаар хоорондоо тоглож, хоёр нь Bracket шат руу шилжинэ. Харин Bracket шатанд урьдчилан шалгарсан зургаан баг дээр тэдгээр хоёр баг нэмэгдэж, нийт найман баг хоорондоо Bo5 буюу 5 тоглолттой цувралаар өрсөлдөх юм. Бүх тоглолтод “Fearless Draft” тоглолтын систем ашиглагдана.
Тэмцээний гол фаворитууд
MSI 2025-ийн аваргын төлөөх өрсөлдөөнд гурван баг онцгой анхаарал татаж байна.
Юуны өмнө T1 багийг нэрлэх хэрэгтэй. Солонгосын энэхүү алдартай баг бол дэлхийд League of Legends-ийн хамгийн тогтвортой, хүчтэй баг бөгөөд “Faker” гэх домог болсон тоглогчтой. T1 нь сүүлийн хоёр World Championship-д дараалан түрүүлж, 2024 оны Esports World Cup-ийг ч бас хүртсэн. Энэ оны эхний хагаст туршилтын бүрэлдэхүүнтэй оролцсон T1 FST 2025-д оролцож чадаагүй ч улирлын хоёрдугаар хагаст хэлбэрээ олж, хүчтэй эргэн ирэлт хийжээ.
Хоёрдугаарт, Gen.G Esports баг нь Солонгосын LCK-ийн зургаан удаагийн аварга бөгөөд өнгөрсөн жилийн MSI 2024 тэмцээнд түрүүлсэн амжилттай. Hanwha Life Esports энэ удаа оролцохгүй байгаа нь Gen.G-ийн түрүүлэх боломжийг илүү тодорхой болгож байна.
Харин Хятадын Bilibili Gaming бол Солонгосын багуудад бодит өрсөлдөөн үзүүлэх чадамжтай гол баг юм. Тэд өнгөрсөн жил LPL-ийн хоёр ч удаагийн сплитэд түрүүлж, хоёр том тэмцээний финалд тоглож байсан. Туршлага, ур чадвар хангалттай боловч одоогоор тэдэнд дутуу байгаа ганц зүйл нь олон улсын аваргын алтан медаль юм.
MSI 2025 тэмцээний эхлэл хурууны үзүүрт тулж ирсэн энэ үед та 1xBet сайтад бүртгүүлэн, бүх тоглолтыг шууд үзэх, нарийвчилсан мэргэжлийн дүн шинжилгээ, хандлагын мэдээлэлтэй танилцах боломжтой.