Rising Star Award хүртсэн мөчөө хуваалцав
BLACKPINK-ийн Jisoo Cannes-д үзэсгэлэн төгөлдөр төрхөөрөө олны анхаарлыг татаж, сүүлийн үеийн гэр бүлтэй нь холбоотой маргааны дараа сошиалдаа эргэн ирлээ.
Дөрөвдүгээр сарын 30-нд Jisoo өөрийн сошиал хаягтаа хэд хэдэн зураг нийтэлж, сэтгэл хөдөлгөм үгс бичжээ. Тэрээр “Canneseries наадмаас Madame Figaro Rising Star Award хүртсэндээ маш их нэр төрийн хэрэг гэж бодож байна. Энэ надад үнэхээр их утга учиртай бөгөөд намайг дэмжихээр ирсэн бүх хүнтэй хамт тэнд байсан нь энэ мөчийг бүр ч онцгой болголоо. Би энэ мөчийг үүрд санаж явах болно” хэмээн бичсэн байна.
Нийтэлсэн зургууд дээр Jisoo гялалзсан ягаан даашинз өмсөж, дэгжин, эрхэмсэг төрхөөрөө хараа булаажээ. Түүний гоёмсог нүүр будалт, нарийн сонгосон styling нь онцгой гоо үзэсгэлэнг нь улам тодотгож, дэлхийн өнцөг булан бүрийн фенүүдээс магтаал хүртсэн байна.
Гэр бүлийн маргааны дараа олон нийтийн өмнө дахин идэвхтэй болов
Өмнө нь дөрөвдүгээр сарын 23-нд орон нутгийн цагаар Jisoo Cannes International Series Festival-д оролцож, нэр хүндтэй Madame Figaro Rising Star Award шагналыг хүртсэн юм. 2018 онд байгуулагдсан Canneseries нь телевизийн шилдэг цувралуудыг онцолдог олон улсын фестиваль бөгөөд Rising Star Award нь уран бүтээлийн онцгой боломж, ирээдүйтэй жүжигчдэд олгодог шагнал юм.
Үүний зэрэгцээ Jisoo сүүлийн үед ахтай нь холбоотой маргааны улмаас олон нийтийн анхааралд өртөөд байсан. Үүнтэй холбогдуулан түүний төлөөлөгчид тайлбар хийхдээ тухайн асуудалд Jisoo хувийн болон мэргэжлийн ямар нэгэн холбоогүй, мөн санхүүгийн болон хууль эрх зүйн дэмжлэг үзүүлдэггүй гэж мэдэгдсэн байна. Тэд мөн энэ байр суурь цаашид ч өөрчлөгдөхгүй гэдгийг онцолжээ.
Тайлбар гарсны дараа Jisoo сошиал орчиндоо эргэн идэвхтэй болж, фенүүдтэйгээ харилцахын зэрэгцээ олон улсын тайзан дахь байр сууриа хадгалсаар байна. Cannes-д шагнал хүртсэн энэ мөч нь түүний жүжигчний карьер болон дэлхийн хэмжээний нөлөөг дахин баталсан үйл явдал боллоо.
