Met Gala-ийн backstage дээрх богино мөч цахим орчинд тархлаа
Тавдугаар сарын 5-ны өглөө KST цагаар “загварын Oscars” гэгддэг Met Gala “Costume Art” сэдэв, “Fashion is Art” dress code-ийн дор зохион байгуулагдлаа. Энэ жилийн арга хэмжээ fashion болон урлагийн холбоог онцолсон бөгөөд green carpet дээр BLACKPINK-ийн Lisa олны анхаарлыг хамгийн их татсан оддын нэг байв.
Lisa манан мэт нимгэн, тунгалаг даашинзаар амьд баримал шиг төрх бүрдүүлж, өөрийн галбир болон concept-heavy fashion мэдрэмжээ тод харуулжээ.
Энэ жилийн Met Gala-д Хятадын од Cai Xukun ч мөн хүрэлцэн ирсэн байна. Backstage-ийн хэсэгт Lisa, Cai Xukun хоёр санаандгүй тааралдаж, богинохон боловч олны анхаарлыг татсан мөч үүсжээ.
Lisa түүнийг хараад нүүрний veil-ээ зөөлөн өргөж, Хятадын одтой түрүүлж гар барьсан байна. Харин Cai Xukun BLACKPINK-ийн гишүүнийг толгой дохин дулаанаар мэндчилжээ. Хэдийгээр тэдний харилцан үйлдэл ердөө зургаан секунд орчим үргэлжилсэн ч бичлэг нь сошиал сүлжээнд хурдан тарж, ихээхэн яриа дагуулсан байна.
“Youth With You”-ийн дурсамж дахин сөхөгдөв
Lisa болон Cai Xukun нар өмнө нь 2020 онд idol survival show “Youth With You” нэвтрүүлэгт mentor-оор хамтран ажиллаж байсан. Тухайн үед тэдний эелдэг, дулаан харилцаа Хятад, Солонгос, Тайландын фенүүдийн дунд ихээхэн анхаарал татаж, олон хүн хос болгон “ship” хийдэг байжээ.
Үүнээс гадна, фенүүд өнгөрсөн хугацаанд тэднийг болзож байж магадгүй гэх цуурхлыг өдөөсөн хэд хэдэн “сэжүүр”-ийг дахин дурдсан байна.
2020 онд Lisa төрсөн өдрөөрөө нарны гэрэл туссан цэлмэг хөх тэнгэрийн зураг нийтэлж байжээ. Ойролцоо хугацаанд “Youth With You” нэвтрүүлгийн үеэр mentor Ella Cai Xukun-аас “Чиний нар хэн бэ?” гэж асуусан байдаг. Lisa-ийн нийтлэлийн дараахан Cai Xukun өөрийн сошиал хуудсанд “It’s You” нэртэй дуу хуваалцсан бөгөөд зарим хүн үүнийг Lisa-д чиглэсэн далд хариу гэж тайлбарлаж байв.
Мөн зарим netizen Cai Xukun нэг удаа Lisa-тай уулзахаар Өмнөд Солонгос руу очсон гэх таамаг гаргаж байсан байна. Гэсэн ч эдгээр нь баталгаатай мэдээлэл бус, фенүүдийн таамаг төдий хэвээр үлджээ.
Зургаан жилийн дараа хоёр одын замнал өөр өөр чиглэлд ихээхэн өөрчлөгдсөн. Lisa дэлхийн хэмжээний icon болж өссөн бол Cai Xukun хувийн амьдралтай холбоотой дуулианы дараа карьерын том уналттай нүүр тулсан.
2023 онд түүнийг нэг шөнийн харилцаанаас жирэмслэлт үүссэн хэрэгт нэр холбогдсон, мөн үр хөндүүлэх дарамт үзүүлсэн гэх буруутгал гарч байв. Үүний дараах мэдэгдлүүд нь олон нийтэд бултсан, өөрийгөө хамгаалсан өнгө аястай санагдаж, шүүмжлэл дагуулжээ.
Уг scandal нь 25 настайдаа карьерынхаа оргил үед явсан Cai Xukun-д хүчтэй нөлөөлсөн байна. 2025 оны арваннэгдүгээр сар гэхэд тэрээр соёлын солилцооны event болон commercial concert-оор дамжуулан image-ээ сэргээхийг оролдсон гэх шалтгаанаар эрх баригчдын blacklist-д орсон гэж мэдээлэгдсэн байдаг.
Карьерын замнал нь тэс өөр болсон ч Lisa болон Cai Xukun хоёрын Met Gala дээрх богино уулзалт олон нийтийн сонирхлыг дахин асаалаа. Ердөө зургаан секундийн харилцан үйлдэл ч headline-уудыг эзэлж чаддагийг энэ мөч харуулсан байна.

