BLACKPINK-ийн Lisa дотно төрсөн зургаар дахин болзооны ярианы төвд орлоо
BLACKPINK хамтлагийн гишүүн Lisa төрсөн өдрөө Тайландын алдартан Blue Pongtiwat-тай хамт тэмдэглэсэн зургуудын дараа дахин болзооны цуурхлын гол сэдэв боллоо.
Дөрөвдүгээр сарын 8-нд Blue Pongtiwat Инстаграм хуудсандаа Lisa-тай хамт авхуулсан хэд хэдэн зургаа нийтэлж, “Чиний төлөө хундага өргөе, рок од минь!” хэмээн бичжээ. Зургууд дээр тэр хоёр нар жаргах үеийн далайн эргийн уур амьсгалтай орчинд мөр зэрэгцэн инээмсэглэж зогссон нь харагдаж байна. Lisa сувдан чимэглэлтэй бикини маягийн топ өмссөн байсан бөгөөд тэд хоорондоо тун ойрхон поз авсан нь хоорондоо дотно мэдрэмж өгчээ.
Өөр нэг зурагт Pongtiwat Lisa-гийн царайтай баг зүүж, хөгжилтэй байдлаар зураг даруулсан байна. Мөн төрсөн өдрийн чимэглэлд элсэн дээр лаагаар Lisa-гийн нэрийг бичиж, “төрсөн өдрийн мэнд” гэсэн бөмбөлгүүд байрлуулсан нь анхаарал байна.
Frederic Arnault зурагт байгаагүй нь фенүүдийн сонирхлыг улам өсгөв
Эдгээр зураг маш хурдан фенүүдийн анхаарлыг татаж, зарим нь энэ бүхнийг бүр “гэрлэх санал шиг харагдаж байна” гэж хүртэл сэтгэгдэл үлдээжээ. Мөн Lisa, Blue Pongtiwat хоёр үнэхээр болзож байгаа юм биш биз гэсэн таамаг ч хүчтэй тархсан байна.
Энэ шуугиан Lisa өөрийн төрсөн өдрийн постоо оруулсны дараахан өрнөж байгаа юм. Тэр тухайн нийтлэлдээ, “20 насныхаа сүүлийн бүлгийг хайртай хүмүүстэйгээ өнгөрүүлж байна” хэмээн бичсэн байв. Гэхдээ тэр зургуудад 2023 оны долоодугаар сараас эхлэн нэр холбогдож ирсэн тансаг брэндийн өв залгамжлагч Frederic Arnault огт харагдаагүй нь фенүүдийн анхаарлыг улам татжээ. Хэдийгээр Lisa болон Arnault нарыг хамтдаа олон удаа харсан ч хоёр талын хэн нь ч харилцаагаа албан ёсоор батлаагүй хэвээр байгаа юм.
Харин одоо Blue Pongtiwat-тай хамт гарсан эдгээр зураг шинэ асуулт дагуулж эхэллээ. Зарим фен түүнийг Lisa-гийн шинэ хайртай хүн байж магадгүй гэж хүртэл таамаглаж байна.
Lisa 1997 онд төрсөн бөгөөд энэ жил 29 нас хүрчээ. Харин Blue Pongtiwat 2000 онд төрсөн Тайландын жүжигчин, дуучин, модель бөгөөд олон нийтийн сүлжээнд 2.5 сая гаруй дагагчтай юм.
