Нүүр хуудас K-popМин Хи Жиний HYBE-д тавьсан 25.6 тэрбум воны санал: шүүхийн маргааныг зогсоох “тооцоотой” алхам

Мин Хи Жиний HYBE-д тавьсан 25.6 тэрбум воны санал: шүүхийн маргааныг зогсоох “тооцоотой” алхам

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

Ooak records-ийн тэргүүн, ADOR-ийн гүйцэтгэх захирал асан Мин Хи Жин HYBE-д гэнэтийн санал тавьсан нь өнгөц харахад сэтгэл хөдлөлд суурилсан мэт боловч бодит байдал дээр хэлэлцээрийн нарийн тооцоотой алхам гэж үнэлэгдэж байна.

Нэг талын хэвлэлийн хурал: “25.6 тэрбум воноос татгалзаад бүх маргааныг эцэслэе”

Хоёрдугаар сарын 25-нд Мин анхан шатны шүүхийн шийдвэр, цаашдын алхмуудын талаар нэг талын хэвлэлийн хурал хийлээ. Тэрээр 10 минут хоцорч ирээд, бэлтгэсэн мэдэгдлээ уншиж дуусгаад, асуулт авахгүйгээр явсан байна. Тэр “25.6 тэрбум KRW (approx. 17.8 million USD)-оос татгалзахын оронд намайг чиглэсэн, мөн NewJeans-ийн гишүүд, фэндомыг чиглэсэн бүх маргааныг эцэслэхийг хүсэж байна” гэж мэдэгдэж, ийм шийдвэр гаргах хамгийн гол шалтгаанаа гишүүдтэй холбон тайлбарлажээ.

Саналын гол нөхцөл: мөнгөн төлбөрөөс татгалзахын хариуд HYBE бүх заргаа татах

Мин Хи Жиний саналын гол цөм нь шүүхээс тогтоосон 25.6 тэрбум воны төлбөрөөс татгалзахад бэлэн байгаа явдал юм. Үүний хариуд тэрээр HYBE-аас өөрийнх нь эсрэг болон NewJeans-тэй холбоотой хүмүүст чиглэсэн иргэний болон эрүүгийн бүх нэхэмжлэл, заргаа эргүүлэн татахыг шаардаж байна.

HYBE-ийн 43 тэрбум воны иргэний нэхэмжлэл ба “царцаасан” төлбөр

HYBE Мин болон NewJeans-ийн хуучин гишүүн Danielle-ын эсрэг ойролцоогоор 43 тэрбум KRW-ийн иргэний нэхэмжлэл гаргасан нь хоёр талд шууд санхүүгийн дарамт үүсгээд байгаа юм. Нөгөөтэйгүүр, Мин Хи Жиний татгалзаж буй дээрх төлбөрийг HYBE-ийн хүсэлтээр шүүхээс гүйцэтгэлийг нь түдгэлзүүлж, одоогоор “царцаагаад” байгаа аж. Иймд тэрээр уг мөнгийг шууд авах боломжгүй бөгөөд эцсийн шийдвэр гартал шүүхийн процесс олон жил үргэлжлэх магадлалтай байна.

“Одоогоор авч чадахгүй” төлбөрийг хэлэлцээний хөшүүрэг болгов

Ийнхүү Мин Хи Жин одоогоор хүртэх боломжгүй байгаа төлбөрөө ашиглан “хоёр тал цэвэрхэн салъя” гэсэн хэлэлцээрийн санал дэвшүүлж буй дүр зураг харагдаж байна. Тэрээр “Тайзан дээр аз жаргалтай байх ёстой таван гишүүн өнөөдөр тайз болон шүүхийн танхимын хооронд хуваагдаад байна” хэмээн халаглажээ.

Bang Si Hyuk руу чиглэсэн дохио: хувьцаа эзэмшигчдийн дарамт ба эрсдэлийн удирдлага

Мөн Мин Хи Жин HYBE-ийн дарга Бан Шихёкт хандан, компанийн засаглалын дарамт нэмэгдэж буйг сануулав. Тэрээр хувьцаа эзэмшигчдийн зүгээс хууль эрх зүйн шаардлага чангарч буй энэ үед энтертайнмент салбартай холбоотой эрсдэлийг хурдан шийдвэрлэх нь “хувьцаа эзэмшигчдийн хувьд хамгийн ухаалаг шийдвэр” болно гэдгийг онцолсон байна. Энэ нь Бан Шихёкт хандсан хатуу анхааруулга бөгөөд маргааныг сунгавал хувьцаа эзэмшигчдийн эсэргүүцэл улам нэмэгдэх эрсдэлтэйг сануулсан хэрэг юм.

29.25 тэрбум воны байршуулалт

Түүнчлэн HYBE шүүхийн шийдвэрээр Мин Хи Жин-д хувьцааны төлбөр болгон ойролцоогоор 25.5 тэрбум воныг төлөх ёстой гэсэн заалтыг түр хэрэгжүүлэхээс сэргийлэхийн тулд 29.25 тэрбум воныг шүүхэд байршуулсан гэж мэдээлжээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх