Даваа, 10 сар 19, 2026
Нүүр хуудас Фешн ба стиль“Miss Korea 2026” Woo Seo-yoon гоо сайхны мэс заслын цуурхлыг огт хөндөлгүй, дэмжсэн хүмүүстээ талархлаа

“Miss Korea 2026” Woo Seo-yoon гоо сайхны мэс заслын цуурхлыг огт хөндөлгүй, дэмжсэн хүмүүстээ талархлаа

0 сэтгэгдэлүүд

“Miss Korea 2026” тэмцээний ялагч Woo Seo-yoon ялалтынхаа дараа анх удаа олон нийтэд хандсан ч гадаад төрхтэй нь холбоотойгоор сошиалд өрнөсөн гоо сайхны мэс заслын тухай цуурхалд ямар нэг тайлбар хийгээгүй байна.

Тэр саяхан сошиал хуудсаараа урт мэдэгдэл нийтэлж, тэмцээний төгсгөлийн үе болон энэ хугацаанд олж авсан туршлагынхаа талаар ярьжээ. Харин түүний өсвөр насны үеийн хуучин телевизийн бичлэгүүдтэй одоогийн төрхийг нь харьцуулсан маргааны талаар огт дурдсангүй.

Woo Seo-yoon:

“Сайн байна уу, би ‘Miss Korea 2026’-гийн ялагч Woo Seo-yoon байна.

Миний хувьд энэ тэмцээн зүгээр нэг өрсөлдөөн биш, дахин хэзээ ч давтагдахгүй маш үнэ цэнтэй туршлага байлаа. Би насан туршдаа хадгалах нандин дурсамжуудтай болсон бөгөөд хамгийн том бэлэг нь сайхан хүмүүстэй танилцаж, үнэ цэнтэй харилцаа холбоо тогтоосон явдал байлаа.

Надад үзүүлсэн асар их анхаарал, халуун дэмжлэгт чин сэтгэлээсээ талархаж байна. Би та бүхний сэтгэлийг эерэг нөлөөгөөр хариулж чаддаг хүн болохыг хүсэж байна.

Өдөр бүр өсөн дэвжиж, ‘Miss Korea’-гийн ялагчийн нэр хүндэд нийцэхийн тулд мөч бүрт суралцаж, хичээх болно”

хэмээн бичжээ.

Тэр тэмцээнд оролцсон хугацаагаа амьдралдаа дахин давтагдашгүй, онцгой туршлага болсон гэж онцолсон байна. Мөн бэлтгэл болон тэмцээний явцад бий болсон дурсамжууд, шинэ хүмүүстэй учирсан нь түүнд хамгийн үнэ цэнтэй зүйл болсон гэжээ.

Хуучин бичлэгүүд нь маргаан дэгдээв

Woo Seo-yoon анхнаасаа олны анхаарлын төвд байсан. Тэрээр өмнө нь мэргэжлийн сагсан бөмбөгчин байсан Woo Ji-won-ы охин бөгөөд АНУ-ын Tufts University-д урлагийн чиглэлээр суралцдаг байна.

Түүний зорилго нь ирээдүйд олон улсын түвшинд ажилладаг куратор болж, Солонгосын соёлыг дэлхийд таниулах явдал гэж мэдээлэгддэг.

Гэвч 70 дахь удаагийн “Miss Korea” тэмцээнд түрүүлснийх нь дараа Woo Seo-yoon-ы 2018 онд өсвөр насандаа оролцож байсан “Nest Escape 3” нэвтрүүлгийн дүрс бичлэгүүд дахин тархжээ.

Сошиал хэрэглэгчид түүний тэр үеийн болон одоогийн төрхийг харьцуулж, гоо сайхны мэс засал хийлгэсэн эсэх талаар маргалдаж эхэлсэн байна. Үүнтэй зэрэгцэн тэмцээний шүүлтийн шалгуурын талаар ч хэлэлцүүлэг өрнөжээ.

Гэхдээ эдгээр нь сошиал хэрэглэгчдийн таамаг бөгөөд Woo Seo-yoon өөрөө гоо сайхны мэс засал хийлгэсэн эсэх талаар албан ёсоор тайлбар хийгээгүй байна.

Түүний хамгийн сүүлийн мэдэгдлээс харахад тэр маргаантай сэдвийг хөндөхийн оронд тэмцээний туршлага, дэмжсэн хүмүүстээ талархах болон цаашдын зорилгодоо анхаарлаа төвлөрүүлэхийг сонгожээ.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх