Б.Энэрэл буюу Enny, Я.Эгшиглэн буюу Melody нар БНСУ-ын К-попийн “Навиллэра” нэртэй шинэ хамтлагт дебютээ хийлээ.
Тодруулбал, “Troy Entertainment”-ийн гаргаж буй дөрвөн гишүүнтэй “Навиллэра” хамтлагт Монголын хоёр уран бүтээлч нэгдсэн байна. Тус хамтлагийн үлдсэн хоёр гишүүн нь Солонгос охид бөгөөд Б.Энэрэл нь гол хоолой болон репперийн үүрэгтэй, харин Я.Эгшиглэн гол хоолойн үүрэгтэй оролцож байгаа аж.
“Навиллэра” хамтлаг уржигдар буюу 2026 оны 2-р сарын 3-нд албан ёсоор дэбютээ хийж, “No limit” нэртэй анхны дуугаа цацаад байна.