Шүүхийн маргааны дараа хамтын ажиллагаагаа сэргээв
2022 онд дебют хийснээсээ хойш дэлхий даяар нэр хүндтэй болсон БНСУ-ын NewJeans хамтлаг 2024 оноос эхлэн өөрсдийн агентлаг болох ADOR-той эрх зүйн маргаан үүсгэсэн билээ. Харин энэ удаад хамтлагийн бүх гишүүн 2025 оны 11-р сарын 12-нд ADOR-той дахин хамтран ажиллахаа албан ёсоор мэдэгдлээ.
Шүүхийн шийдвэр гэрээг хүчинтэй хэвээр үлдээсэн
Аравдугаар сард Сөүлийн төв дүүргийн шүүх NewJeans болон ADOR хоорондын гэрээг хугацаа дуусах хүртэл нь хүчин төгөлдөр хэвээр гэсэн шийдвэр гаргасан. Хамтлаг 2024 оны арваннэгдүгээр сард агентлаг “итгэлцлийг алдагдуулсан” гэж мэдэгдэн гэрээгээ цуцлах хүсэлт гаргасан ч шүүх уг шаардлагыг дэмжээгүй юм.
NewJeans хамтлагийн гишүүд шүүхийн шийдвэрийг давж заалдах боломжтой байсан ч энэ хугацаа дууссан тул ийнхүү албан ёсоор ADOR-т эргэн нэгдэж байна.
ADOR-ын байр суурь
ADOR агентлаг мэдэгдэлдээ:
“Хэри, Хэин хоёр ADOR-той хамтран ажиллах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн. Гэр бүлийнхэн болон агентлагтайгаа ярилцсаны үндсэн дээр тэд шүүхийн шийдвэр болон гэрээгээ хүндэтгэхээр шийдвэрлэсэн” хэмээн дурджээ.
Ингэснээр NewJeans хамтлагын эрх зүйн маргаан өндөрлөж, хамт олон агентлагтайгаа дахин нэг талд ажиллахаар боллоо.