Нүүр хуудас УрлагЖ.Мишээл “Silk Way Star” уралдаанд 3–4-т эрэмблэгдлээ

Ж.Мишээл “Silk Way Star” уралдаанд 3–4-т эрэмблэгдлээ

нийтлэгч Enkhzul Batsukh
2 сэтгэгдэлүүд

Монголын авьяаслаг дуучин Ж.Мишээл Казахстаны Астана хотноо зохион байгуулагдаж буй “Silk Way Star” олон улсын дууны уралдааны наймдугаар шатанд Майкл Жексоны домогт “Earth Song” дууг сэтгэл хөдлөмөөр дуулж, үзэгчдийн талархлыг хүлээлээ.

Шүүгчдийн үнэлгээ ба байр

Түүний үзүүлбэрт зарим шүүгч харьцангуй доогуур үнэлгээ өгсөн ч нийт найман шатны нийлбэр дүнгээр 924 оноо авч, 3–4-р байр эзэлжээ. Энэ нь Монгол уран бүтээлчийн хувьд тус уралдаанд гаргаж буй томоохон амжилт юм.

Финалын шат тун удахгүй

“Silk Way Star” шоуны финалын шат энэ сарын 11-р сарын 22-нд болох бөгөөд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн шилдэг оролцогчид хоорондоо өрсөлдөж, ялагч тодрох юм.

Монгол Улсаа төлөөлөн амжилттай оролцож буй Ж.Мишээлдээ дараагийн шатанд нь өндөр амжилт хүсье.

Ж.Мишээл “Silk Way Star” уралдаанд 3–4-т эрэмблэгдлээ

Танд ч бас таалагдаж магадгүй

2 сэтгэгдэлүүд

Оюунцэцэг бичээ 11 сар 17, 2025 - 02:26

Wow nice. Good luck

Хариулах
Оюунцэцэг 11 сар 17, 2025 - 02:27

Nice mongolia. Wow. Good luck

Хариулах

Сэтгэгдэл үлдээх