Алдарт стриминг платформ Netflix болон Өмнөд Солонгосын MBC суваг хамтран бүтээсэн “Physical Asia” шоу нэвтрүүлэгт Монгол Улсын баг тамирчид хүч, тэсвэр, эв нэгдлээ гайхуулан амжилттай өрсөлдөж, эцэст нь дэд байрыг эзэлсэн билээ.
Монгол эр хүний хүч чадлыг дэлхий дахинд харуулж, олон улсын шоуны тайзнаа “Дайчид” багийн нэрийг гаргасан энэхүү амжилтыг өндөр түвшинд үнэлж, багийн гишүүдийг өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төрийн ордонд хүлээн авч уулзсан байна.
Хаалттай уулзалт, албан ёсны мэдээлэлгүй үлдлээ
Ерөнхийлөгчтэй хийсэн уулзалт хэвлэлийнхэнд хаалттай болж өнгөрсөн бөгөөд уулзалтын явц, хэлэлцсэн агуулгын талаар тодорхой мэдээлэл өгөөгүй гэж эх сурвалжууд мэдээлэв. Төрийн ордноос мөн энэхүү уулзалтын талаар албан ёсны мэдээ гаргахгүй гэж мэдэгдсэн нь олон нийтийн сонирхлыг улам өдөөж, “ямар урилга, ямар хэлэлцүүлэг өрнөв?” гэсэн таамгийг улам гаарууллаа.
Гэсэн хэдий ч “Physical: Asia” шоугаар дамжуулан Монголын нэр хүндийг өргөсөн Дайчид багийн тамирчид улсаа төлөөлсөн онцгой амжилтынхаа төлөө Төрийн тэргүүнд хүлээн зөвшөөрөгдөж, улс орны хэмжээний түвшинд үнэлэгдэж буй нь тодорхой боллоо.