Нүүр хуудас Үйл явдал ба зарSenzu s1mple-ийн багт нэгдсэнээс хойш анхны том тэмцээндээ оролцож байна

Senzu s1mple-ийн багт нэгдсэнээс хойш анхны том тэмцээндээ оролцож байна

0 сэтгэгдэлүүд

IEM Atlanta 2026 АНУ-д эхэллээ

Цахим спортын Counter-Strike 2 төрлийн нэгдүгээр зэрэглэлийн Intel Extreme Masters Atlanta 2026 тэмцээн АНУ-ын Атланта хотод эхэллээ.

Энэ удаагийн тэмцээнд Монголын шилдэг тоглогчдын нэг Senzu буюу М.Азбаяр шинэ баг BC.Game Esports-ийн бүрэлдэхүүнд оролцож буйгаараа онцлог байна. Энэ нь түүний шинэ багт нэгдсэнээс хойших анхны томоохон тэмцээн юм.

Senzu өмнө нь The MongolZ-д тоглож байсан

Senzu өмнө нь Монголын хамгийн алдартай CS2 багуудын нэг The MongolZ-ийн бүрэлдэхүүнд тоглож байсан. The MongolZ багийн ивээн тэтгэгчээр 1xBet ажилладаг бөгөөд тус баг сүүлийн жилүүдэд олон улсын тавцанд Монголын цахим спортын нэр хүндийг тогтмол өндөрт өргөсөн билээ.

Харин одоо Senzu карьераа шинэ шатанд гаргаж, BC.Game Esports-т нэгдэн дэлхийн CS-ийн домогт тоглогч s1mple-тэй нэг багт тоглож байна.

s1mple-тэй нэг багт тоглож буй нь анхаарал татав

Украины алдарт тоглогч s1mple нь CS:GO-ийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогчдын нэгт тооцогддог.

Өдгөө 28 настай тэрээр 2014 оноос хойш мэргэжлийн түвшинд өрсөлдөж, энэ хугацаанд 17 удаа томоохон тэмцээний аварга болж, нэг удаа дэлхийн аваргын цом хүртсэн. Мөн 21 удаа том тэмцээний MVP буюу шилдэг тоглогчоор тодорч байжээ.

Senzu-ийн хувьд s1mple дэлхийн тавцанд оргил амжилтаа үзүүлж байх үед олон улсад хараахан танигдаагүй тоглогч байсан. Тиймээс одоо түүнтэй нэг багт тоглож буй нь Монголын CS2 сонирхогчдын хувьд анхаарал татсан үйл явдал болж байна.

BC.Game эхний тоглолтод Vitality-д хожигдов

BC.Game Esports баг хэсгийн эхний тоглолтоо Францын алдарт Team Vitality багийн эсрэг хийж, 0:2 харьцаагаар хожигдлоо.

Энэ тоглолтод Senzu 1.03 rating үзүүлэлттэй тоглож, багийнхаа дотоод статистикт s1mple-ийн дараа бичигдсэн байна.

Дараагийн тоглолт B8-ийн эсрэг болно

Senzu-ийн шинэ баг тэмцээнээс хасагдахгүйн төлөө өнөө шөнийн 23:30 цагт Украины B8 багийн эсрэг тоглоно.

BC.Game Esports цаашид гурав дараалан ялж байж Playoffs шатанд шалгарах боломжтой. Иймээс B8-ийн эсрэг хийх дараагийн тоглолт тэдний хувьд шийдвэрлэх ач холбогдолтой байх юм.

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх