Нүүр хуудас K-popСингапурын клубын бичлэг тарж, Мингюгийн нэр тренд болов

Сингапурын клубын бичлэг тарж, Мингюгийн нэр тренд болов

нийтлэгч Enkhzul Batsukh
0 сэтгэгдэлүүд

SEVENTEEN-ийн гишүүн Мингю Сингапур дахь аялан тоглолтын зогсолтоо дуусгасны дараа клубт орсон гэх бичлэг цахим орчинд тарснаар олон нийтийн таамаг, маргааны төвд оржээ.

Мэдээллээр Мингю гуравдугаар сарын 8-нд SEVENTEEN Сингапурын Үндэсний цэнгэлдэх хүрээлэнд тоглосны дараа Таньжон Пагар бүсэд байрлах клубт очсон байна. Сошиал орчинд өргөн тархсан бичлэгт тэрээр найз нөхөд, мөн хамтлагийн гишүүдтэйгээ хөгжим сонсон бүжиглэж, цагийг зугаатай өнгөрөөж буй нь харагддаг. Тухайн орой Вэрнон, The8 хоёр мөн хамт байсан гэж мэдээлжээ.

Бичлэгийн хэсэгт Мингю тайван бүжиглэж, ойр хавийн хүмүүстэй чөлөөтэй ярилцаж буй бөгөөд тэдний дунд тухайн газрын DJ гэж үзэгдэж буй эмэгтэй байсан байна. Гэвч зарим хэрэглэгч бичлэгийг засварласан хувилбараар түгээж, түүнийг эмэгтэйд “сээтэн хаях” зорилготой дөхсөн мэтээр тайлбарлан шүүмжлэл, таамгийг өдөөжээ.

Үүний хариуд фэнүүд уг тайлбарлалтыг няцааж, илүү урт болон өөр өнцгөөс авсан бичлэгүүдийг давхар түгээсэн байна. Тэд Мингю зүгээр л хөгжим, уур амьсгалд автан найзуудтайгаа хөгжилдөж байсан бөгөөд эхний клипийг хүмүүс төөрөгдүүлэхээр эвлүүлж засварласан гэж үзжээ. Илүү бүрэн дүрс бичлэгүүд тархсаны дараа нөхцөл байдал намжсан гэж мэдээлэгдэв.

Мөн Сингапур дахь тоглолтын өмнө, гуравдугаар сарын 6-нд SEVENTEEN-ийн агентлаг Pledis Entertainment тухайн хотын нэртэй клубт алдартай DJ оролцуулсан “SEVENTEEN сэдэвт үдэшлэг”-ийг зохион байгуулсан гэх мэдээлэл давхар гарчээ.

Үүний зэрэгцээ зарим фэнүүд Мингюгийн хувийн цагийг санаатайгаар гуйвуулж, төөрөгдүүлсэн эвлүүлэг тараасан хүмүүсийн эсрэг арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна.

Сингапурын клубын бичлэг тарж, Мингюгийн нэр тренд болов

Танд ч бас таалагдаж магадгүй

Сэтгэгдэл үлдээх